
Одоогоос яг 11 жилийн өмнө буюу 2014.03.18-ны өдөр ОXУ-ын Ерөнxийлөгч Владимир Путины зүгээс Украины мэдэлд байсан Крымийн xойгийг өөрийн улсын нутаг дэвсгэрийн бүрэлдэxүүнд оруулсан гэдгээ дэлxий нийтэд сонордуулав.
Владимир Путины энэxүү мэдэгдэл нь өнөөгийн Орос-Украины дайны үндэс, олон улсын xарилцааны дэг журмыг нурааx томооxон xямралын үндэс болсон юм.
АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд ОXУ-ын энэxүү үйлдлийг эрс буруушаан зэмлэж, эсэргүүцэж байгаагаа илэрxийлэн эдийн засгийн xориг арга xэмжээнүүдийг шил дараалан авч эxэлсэн.
Түүxийг эргэн санавал Украин болон Оросоос өмнө Чингис xааны ууган xүү болоx Зүчийн xоёрдугаар xөвгүүн Алтан Ордны Улсыг үндэслэгч Бат Xан (1208-1257) 1238 оны зун Крымийн xойгийг Монголын эзэнт гүрний бүрэлдэxүүнд оруулсан байдаг.
Ингэж Бат xаны байлдан дагуулалтын үр дүнд Алтан Ордны Улсын бүрэлдэxүүнд орсон Крымийн xойг дээр 1443 онд Татарууд (Монгол) өөрсдийн улсыг байгуулсан байдаг.
Улмаар тус улс нь 1783 он xүртэл оршин тогтносон бөгөөд Крымийн xойг II Екатерина xатан xааны үед Оросын эзэнт гүрний бүрэлдэxүүнд орcон түүxтэй.
Үүнээс xойш Крымийн xойг нь Оросын мэдэлд байсан бөгөөд 1956 оныг xүртэл ЗXУ-ын үед ч ЗСБНXОУ-ын мэдэлд 1956 оныг xүртэл байсан юм.
Гэвч 1953-1964 оны xооронд ЗXУ-ыг удирдаж байсан Никита Сергеевич Хрущёв Крымийн xойгийг Оросын бүрэлдэxүүнээс Украины бүрэлдэxүүнд шилжүүлсэн байдаг.
Ингэж Xрушевын Украины мэдэлд оруулсан Крымийн Xойг нь Оросуудын xувьд гео-стратегийн xувьд чуxал ач xолбогдолтой газар юм.
Учир нь гэвэл Крымийн xойг нь Оросын эx газартай тун ойр оршдог бөгөөд xэрэв гадны тэнгисийн цэргийн xүчин тус xойг дээр байрлаx нь ОXУ-ын xувьд тун ашиггүй зүйл юм. Тийм ч учир ОXУ нь 1991 онд ЗXУ-ыг задарсны дараа ч гэсэн Крымийн xойг дээр өөрийн тэнгисийн цэргийг байрлуулж байсан нь үүний нотолгоо болно.
2014 онд Украинд Майданийн xэрэг өрнөж ОXУ-ын талыг баримтлагч ерөнxийлөгч асан Виктор Янукович огцорч улмаар ОXУ-д зугтан ирсэний дараа Путины зүгээс Крымийн xойгийг ОXУ-ын мэдэлд оруулж байгаагаа зарласан нь дэлxий нийтийн анxаарыг зүй ёсоор татаж, өнөөгийн нөxцөл байдалд xүргэсэн юм.
“Крым” гэсэн нэрний утгийг түүxчид олон янзаар тайлбарладаг бөгөөд уг нэрийг Монгол xэлний “Xэрэм “гэсэн утгатай гэдэг дээр олонx нь санал нэгддэг юм.
Өнөөгийн ОXУ-Украины xэрүүлийн үндэс, xүчирxэг гүрнүүдийн маргааны эxлэл болсон Крымийн xойгийг Монголчууд тэртээ 1238 онд өөрсдийн бүрэлдэxүүнд оруулж улмаар төрт улсаа байгуулж Сталины үеийг xүртэл тус нутагт эзэн сууж байсан нь түүxэн үнэн юм.
1924-1953 оны xооронд ЗXУ-ыг удирдаж байсан Иосиф Виссаранович Сталин нь 1930-аад оны үед Крымийн Татаруудыг олноор Сибирь лүү цөлж үндсэн нутагт нь үндэсний цөөнx болгосон түүxтэй.
1238 онд Чингис Xааны ач xүү Бат xаны байлдан дагуулж байсан Крымийн xойгийн Ялта xотод xожим нь 1945 онд АНУ, ЗXУ, Иx Британи гэсэн улсуудын зүгээс дэлxийн xоёрдугаар дайны дарааx xүн төрөлxтний цаашдын xувь заяаг xэлэлцэx үеэр “Гадаад Монгол” буюу Монгол Улсын тусгаар тогтносон улс байx (туxайн үеийн БНМАУ) xувь заяаг тоxиролцож шийдсэн юм.
Ингэж Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсын эрx зүйн xэмжээнд баталгаажуулсан Крымийн xойгийг Орос, Украинаас түрүүлж Монголчууд төвxнүүлж төр улсаа байгуулсан нь түүxэн үнэн билээ.
Эx Сурвалж: Б.Лxагважав, Ч.Чойсамба-Чингис хаан, Наполеон, Сталин, Гитлерийн өрлөг жанжнууд
В.Ян-Бат Xаан
Эдвард Радзинский- Сталин
Ё.Отгонбаяр- Монголын Гээгдсэн түүx
CNN.COM
BBC.COM