А.Ариунзаяа: Төсөв хязгаарлагдмал учир “Цалинтай ээж”-ийн мөнгийг нэмэх боломжгүй

Монголын Хоккейн холбооны 2024-2025 оны лигийн АШТ-ий шигшээ тоглолтын энэ сарын 15-ны өдөр болж өндөрлөлөө. Хоккейн лигийн хүрэл медалийн төлөө “Хангарьд”-“Шарын гол” багууд өрсөлдөж, “Хангарьд” баг өрсөлдөгчөө 14-4 онооны харьцаагаар буулган авснаар хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
Харин аваргын төлөө “Бурхантын бухнууд” баг “Степпе-Монстерс” багтай өрсөлдөн 11-7 онооны харьцаагаар хожиж, Монголын Хоккейн холбооны 2024-205 оны Лигийн аварга багаар тодорлоо. Тэд ийн аваргаа хамгаалан хошой алтан медальтай болж байна.
“Бурхантын бухнууд” баг лигийн аварга багаар хоёр дахь удаагаа тодорлоо

Мөнгөн медалийг “Степпе-Монстерс” баг зүүлээ.
Тэмцээний шилдэг тоглогчийн нэрсийг танилцуулъя:
- Тэгш тоглогч “Хангарьд” багийн 98 дугаартай тоглогч Б.Билгүүн,
- Шилдэг хамгаалагч “Степпе-Монстерс” багийн 71 дугаартай тоглогч У.Нямдаваа
- Шилдэг хаалгач “Бурхантын бухнууд” багийн 01 дугаартай багийн 1-р хаалгач Б.Содбилэг
- Шилдэг довтлогч “Бурхантын бухнууд” 77 дугаартай довтлогч, легионер тоглогч Андрей Шмагин нар тус тус шалгарлаа.


Хоккейн спортын мастер З.Очирбат агсны нэрэмжит шагналаар “Степпе-Монстерс” багийн 21 дугаартай хамгаалагч, ОУХМ Г.Тамир шалгарчээ.







