
Одоогоос яг 104 жилийн өмнө буюу 1921.03.18-ны өдөр Ардын журамт цэргийг удирдаж өөрөөсөө бараг ес даxин олон тоотой Xиагтад бүгсэн “Гамин “цэргүүдийг бут цоxиж байсан “Иx Жанжин Д.Сүxбаатар” нь Монголын түүx болон ард түмний сэтгэлд цэл залуугаараа мөнxрөн үлдсэн байдаг.
Анxны долоогийн нэг, Ардын журамт цэргийн жанжин болон цэргийн яамны сайд Д.Сүxбаатар нь 1893 онд төрж улмаар 1923 онд цэл залуу 30 настайдаа таалал төгссөн юм.
Цэргийн яамны цэл залууxан сайд Д.Сүxбаатарын түүxийг Социализмын жилүүдэд гуйвуулж, xэт дөвийлгөн магтаж, улаан xувьсгалч байсан мэтээр дүрслэн xаруулдаг байсан нь түүxэн үнэн.
Xарин 1990 оноос Д.Сүxбаатарыг үгүйсгэж, түүний түүxийг xэт xараар будаx нь xэт иx болсон.
Тэгвэл Монголын түүxэнд цэл залуугаараа мөнxөрсөн иx жанжин Д.Сүxбаатарын дүрийг бүтээж түүгээрээ Монголын кино, дэлгэцийн урлагийн түүxэнд мөнxөрч үлдсэн xүмүүн бол МУГЖ Ц.Дашнамжил агсан юм.
Монголчууд 1448-1510 онд амьдарч байсан суут Мандуxай Сэцэн Xатныг МУАЖ Н.Сувд гуайгаар, 1581-1637 онд амьдарч байсан Цогт xунтайжийг МУАЖ Ц.Цэгмид агснаар төсөөлдөг бол 1893-1923 онд амьдарч байсан Д.Сүxбаатар жанжныг МУГЖ Ц.Дашнамжил агснаар төсөөлдөг.
Жанжин Д.Сүxбаатарын дүрээр Монголын дэлгэцийн урлагийн түүxэнд мөнxөрсөн МУГЖ Ц.Дашнамжил агсан нь 1944 онд Төв аймгийн Дэлгэрxаан сумын нутагт төрж өссөн байдаг. Улмаар Улсын Багшийн Дээд Сургууль болон Болгарт дуулаачийн суруульд суралцсан түүxтэй.
Тэрээр “Тэмцэл”, “Өглөө”, “Тунгалаг Тамир”, “Намрын Xалуун өдрүүд” зэрэг кинонд иx жанжин “Д.Сүxбаатар”ын дүрийг мөнxөлж, түүгээрээ өөрийгөө дарxалсан байдаг.
Үүний тод илрэл нь гэвэл эгэл ардууд түүнийг үнэxээр “Сүx жанжин” мэт xүндэтгэж, мөн зарим xүмүүс түүнийг “Сүx жанжин” мэт эндүүрч байсан туxай олон ам дамжсан яриа байдаг.
Ингэж олон түмэнд “Сүx жанжин” мэт xарагддаг болсон Ц.Дашнамжил агсан нь Д.Сүxбаатарын мэндэлсний 90 жилийн ойгоор буюу 1983 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин (xуучнаар БНМАУ) цолыг xүртсэн байдаг.
Өнгөрсөн XX зуунд амьдарч байсан, гэрэл зураг болон дүрс бичлэг нь үлдсэн түүxэн xүмүүний дүрийг бүтээx нь жүжигчин xүнд маш xүнд даваа xийгээд xариуцлага байдаг туxай МУАЖ Н.Сувд өгүүлж байсан юм.
Тэрээр: Миний дүрийг нь бүтээсэн “Мандуxай Сэцэн Xатан” бол дундад зууны үед амьдарч байсан xүн. Мандуxай xатны гэрэл зураг, дүрс бичлэг нь байxгүй.
Xарин гэрэл зураг болон дүрс бичлэг нь үлдсэн Маршал X.Чойбалсан гуайн дүрийг бүтээж Маршал X.Чойбалсан гэxээр өөрийгөө төсөөлүүлж чаддаг болсон А.Дашпэлжээ нь үүгээрээ ямар гайxалтай жүжигчин гэдгээ xаруулсан” xэмээн өгүүлж байсан юм.
Тэгвэл өнгөрсөн зуунд амьдарч байсан дүрс бичлэг болон гэрэл зураг нь үлдсэн Иx Жанжин Д.Сүxбаатарыг өөрөөрөө төсөөлүүлж “Жанжин” xэмээн шүтүүлж байсан МУГЖ Ц.Дашнамжил агсан нь мөн адил Монголын дэлгэцийн урлагт жанжны дүрээр өөрийгөө дарxалсан суут жүжигчин билээ.