Яг одоо Дархан хот агаарын бохирдлоор Улаанбаатараас илүү байна

Монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болов.
Өнөөдрийн барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын заан Д.Хүдэрбулга түрүүлж Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай үзүүрлэв.
Их шөвөгт Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан С.Сүхбат болон Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын начин Э.Батмагнай нар тус тус үлдэв.