
Зүүн гурван аймаг буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч 38 гэр, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 6000 гаруй бог, 48 бод мал, 3500 гаруй боодол өвс өртсөн.
Хохирлын хэмжээ бүрэн эцэслэгдээгүй байна. Зарим малчин өрх бүх малаа галд алдаж 27-28 жилийн хөдөлмөр нь үгүй болсон.
Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусла гэж үг бий. Тиймээс та бүхнийгээ Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймэрт өртсөн малчдад туслах “Нэг өрх-нэг хонь” хандивын аянд нэгдэхийг уриалж байна.
Дэм дэмэндээ, дээс эрчиндээ!
Дундговь Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун.
Жич: Хандивыг Сумдын ЗДТГ-т цуглуулах бөгөөд аймгийн ХХАА газар нэгтгэж, хүргэх ажлыг зохион байгуулна.
Өөр газраас хандивт нэгдэх болон мөнгөн хандив өгөх тохиолдолд:
Дундговь аймгийн ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн данс, Төрийн сан банк, 100080051407