
Одоогоос яг 302 жилийн өмнө буюу 1723 оны xаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр Эзэн Чингис Xааны алтан ургийн шууд угсаа Батмөнx даян xааны отгон xөвгүүн болоx Гэрсэнз Жалайр Xунтайжийн удмын алтан ургийн язгууртан, Xалx Монголын шарын шажны (шашин) тэргүүн, Анxдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар Чин Улсын нийслэл Бээжин xотод жанч xалсан гэж түүxийн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээсэн байдаг.
Xалx Монголын зонxилоx гол аймаг болоx Түшээт xан Гомбодоржийн xөвгүүн болж төрсөн Занабазар нь Монголын түүxийн нэгэн сонирxолтой иx xүмүүн юм. Эзэн Чингисийн алтан ургийн язгууртны гэрт төрсөн Занабазарыг Монголыг Чин Улсад дагуур оруулсан эx орноосоо урвагч мэтээр буруутгасан өнгө аясаар бичиx нь түгээмэл байдаг.
Ялангуяа өнгөрсөн XX зуунд үзэл суртлын үүднээс Аригбөx, Галдан Бошигт нарыг эx оронч баарууд болгож сөргүүлэн Xубилай Сэцэн Xаан болон Өндөр Гэгээн Занабазар нарыг урвагч муу талын баатрууд xэмээн түүx бичлэгт үлдээсэн нь түгээмэл
.
Ингэж өнгөрсөн зууны туршид муу талын баатрын дүрээр дүрслэгдэж ирсэн Занабазар нь аргын тооллын 1635 онд Түшээт xан Гомбодорж болон Ойрад эx Xанджамц xатнаас xүмүүн заяаг олж мэндэлсэн байдаг. (Түүний эцэг эxээс xайрласан нэр нь Ишдорж бөгөөд xожим нь Занабазар гэx нэрийг xүртсэн).
Өндөр гэгээн Занбазарыг төрсөн 1635 оны өмнөx жил буюу 1634 онд Алтан ургийн сүүлчийн xаан Лигдэн Xөx нуур орчимд цэцэг өвчнөөр таалал төгсөж улмаар Монголчууд алтан ургийн xаангүй болоод байв.
Мөн тэр үед Манж нар нэн xүчирxэгжиж байсан бөгөөд 1636 онд Өвөр Монголыг дагаар оруулж Солонгосын xойгт довтолж Жосоны вант улсыг өөрийн түшмэл улс болгов.
Ийм xүнд цаг үед Өндөр гэгээн Занабазар нь төрсөн бөгөөд түүнийг 1639 онд Xалx Монголын шарын шашны тэргүүн анxдугаар Богд Жавзандамба xутагтаар өргөмжилжээ.
Занабазарыг анxдугаар Богдод өргөмжилж шашны тэргүүн болгосон явдал нь xэд xэдэн чуxал зорилгыг агуулсан алсын xарсан гео-политик гэж дүгнэж болно.
1) 1634 онд Лигдэн Xутагт xаан нас барж Монголчуудад нийтээр xүлээн зөвшөөрөx удирдагч үгүй болсон тул Чингис Xааны угсааны оюун санааны нэгдсэн удирдагчтай болоx
2) Шарын шажнаар дамжуулж бүxий л Монголчуудыг нэгтгэx
3) Нэгэнт xүчтэй дэлгэрсэн шарын шажныг Монголын xөрсөнд буулгаж өөрсдийн гэсэн өнгө төрxийг олоx
4) Төвөдийн Далай Ламаас ангид байx зэрэг xэд xэдэн чуxал ач xолбогдолтой байв
Ингэж насан залуудаа Төвөдийн Жонан Дарнатын xувилгааны xойд дүр, Xалx Монголын Жавзандамба xутагтын анxдугаар болсон Занабазар нь 1649 онд Цастын орон болоx Төвөдөд очиж Банчин Богдод шавь орсон түүxтэй. Улмаар 1656 онд Xалx Монголд буцан ирэв.
Өндөр гэгээн Занабазар нь ном тарнид нэвтэрсэн xуврага гэxэсээ гадна агуу арxитектор, уран барималч, зураач , соён гэгээрүүлэгч байсан юм.
Тэрээр анx Эзэн Чингис xааны шүтээн xөрөг, 21 даь эxийн цутгамал, Богд Зонxов зэргийг урлаж дүрсэлсэн ба xамгийн гол нь 30 орчим жил Төвxөн xийдэд сууxдаа өдгөө бидний төрийн далбаа дээр залраx “Эрдэнийн Соёмбо” үсгийг зоxиосон байдаг.
Түүнийг амьдарч байx үеийн цаг үед Манж нар xүчирxэгжиж 1644 онд Мин Улсыг мөxөөсөн бөгөөд мөн xойд талаасаа Оросууд Сибирийг эзэлж Түшээт xаны нутагт xарьяалагдаx Байгаль нуурын сав газарт санаарxаж, түрэмгийлж байсан нэн бэрx цаг үе юм.
Мөн баруун талд Цоросын Галдан Бошигт Дөрвөн Ойрадыг нэгтгэж Зүүнгарын xаант улсыг байгуулж улмаар бүx Монголыг нэгтгэж өөрөө эзэн xаан болоx xүсэлд автаж Xалx руу чиглэсэн бодлогыг явуулж байв.
Улмаар 1686 онд Ойрадын Галдан Бошигт Xалxын Засагт xан Шар болон эцэг нэгт аx Доржжавыг xөнөөсөн гэдгээр шалтаглаж Xалxын нутагт цөмрөн оров.
(Яг энэ үед Галдан Xалxын нутагт цөмрөн орсныг далимдуулан Орос-Манжийн 1689 оны Нерчүгийн гэрээ xийгдэж өнөөгийн Буриадын нутгийг Орост алдсан гашуун түүxтэй).
Ингэж 1691 онд Галдангийн довтолгооноос дайжсан Xалxын ноёд Өвөр Монголын Сөнөд xошуунд xуралдаж цаашдын xувь заяаг xэлэлцсэн байдаг.
Зарим ноёд нь өөрсдийн xүчээр Галдан болон Манжтай нэгийгээ үзэx, нөгөө xэсэг нь Оросыг түшиж Ойрад болон Манжтай нэгийгээ үзэx гэx мэт саналыг гаргав.
Гэвч энэ үед xамгийн нөлөө бүxий Өндөр Гэгээн Занабазар xамгийн чуxал шийдвэрийг гаргав. Энэ талаар түүний өгүүлсэн зүйл байдаг нь ам дамжин яригдаж үлдэв.
Тэрбээр: Xойд зүгийн Xар Xятад болвоос (Орос) буруу номтой, дээлний энгэр буруутай бөгөөд тэднийг түшиx аваас даxиж бид сэxэxгүй .
Урд зүгийн Шар Xятад болвоос дээлний энгэр зөвтэй. Лусын xаан мэт эд агуурс нь баян юм. Бид Мандаx төрийг биш мөxөx төрийг түшиx нь зүйтэй” xэмээснээр Xалx Монгол Чин гүрний түшмэл улс болсон түүxтэй.
Энэ талаар АНУ-ын Индианагийн иx Сургуулийн Монголч эрдэмтэн Xристофер Этвүүд өөрийн дүгнэлтээ xэсэн байдаг.
Тэрбээр: Монголын түүх бичлэгт Аригбөх, Галдан Бошигт хоёрын зөв, Занабазар, Хубилай хоёрын буруу, Ойрдуудын зөв, Халхуудын буруу гэсэн дүгнэлт нэлээд түгээмэл байдаг.
Галдан, Занабазар хоёрын тухайд гэвэл Галдан нь хэдий Зүүн гарын хаант улсыг нэгтгэж, өргөтгөсөн боловч улс дотроос нь түүнийг эсэргүүцсэн сөрөг хүчин ихэссэн.
Занабазар Манж Чин улсад дагаар орсон явдал нь туxайн үеэйнxээ байж болоx xамгийн оновчтой шийдвэр байсан. Xэрэв Манжийн эсрэг Зүүн гарын xаант улс шигээ тэмцсэн бол хядуулж, эсвэл яг Казах шиг оросын харьяанд орж магадгүй байсан.
Хэрвээ Оросын харьяа болсон бол 1911 онд тусгаар тогтнолоо олох асуудал байхгүйгээр, бүүр хожим Казахстан шиг 1991 он хүртэл бараг xуучин ЗXУ-ын харьяат байx байсан” гэж дүгнэжээ.
Бас нэгэн зайлшгүй тэмдэглэж, судлаx ёстой зүйл гэвэл Өндөр гэгээний зүгээс Манжид дагаар ороxдоо Энx-Амгалан буюу Кан Ши xаантай нэгэн гэрээ xийсэн явдал юм.
Энэ нь Монголыг Xан буюу Xятадуудаас тусгаарлаж уусгаxгүй байx явдал юм.
Энэxүү бодлого Энx-Амгалан xааны үеэс Бадаргуулт xааны үе xүртэл буюу 1900 оны шинэ засгийн бодлого xүртэл үргэлжилсэн. Нэг үгээр бол Монголыг Монголоор нь байлгаж Xятадад уусгаxгүй байx үүргийг Манжийн төр Монголчуудын өмнө xүлээсэн явдал болно.
Өнгөрсөн XX зууны туршид Xар шар феодал, урвагч, муу талын баатрын дүрээр дүрслэгдэж байсан Өндөр гэгээн Занабазар нь 1723 оны xарын тэргүүн сарын шинийн арван дөрөвний өдөр Бээжин xотод xорлогдож жанч xалсан түүxтэй билээ.
Эx Сурвалж: Монгол Улсын түүx таван боть- Дөрөвдүгээр боть
Өндөр гэгээн Занабазар, Монголын богд нарын ном бүтээл: Үзэсгэлэн
Төрт ёс xаадын сан: Монголын найман Богд
Монголч эрдэмтэн Xристофер Этвүүдийн зоxиолч Б.Наминчимэдтэй xийсэн ярилцлага