
Бор хоолонд орж буй үрсдээ ээжүүд хамгийн түрүүнд алим банана зэрэг хэт чихэрлэг амттай жимсийг танилцуулдаг. Улмаар хүүхдүүд бусад жимс жимсгэнэ идэхгүй голж, дургүйлхдэг. Тэгвэл эмч мэргэжилтнүүд ислэг өндөр, сахарын агууламж бага бусад жимсээр эхлэхийг санал болгодог. Үүний нэг нь жимсний хаан манго юм. Учир нь манго нь төмрөөр баялаг жимс бөгөөд махнаас авч болох төмрийн агууламжтай тун ойр. Та бяцхан үрдээ манго жимсийг багахан хэмжээний устай хольж бутлан эхний өдрийн өглөөд 30мл, өдөр 45мл, орой 45мл-ээр танилцуулна. Харин дараагийн хоёр өдөр 45мл-ээр өдөрт гурван удаа хооллох бөгөөд харшлах шинж тэмдэггүй бол хүүхдийнхээ хоол хүнсэнд хэрэглэж болно.
Түүнчлэн ээжүүд ихэвчлэн хонины махыг хүүхэддээ хамгийн түрүүнд танилцуулдаг. Гэвч хонины мах хүүхдэд хурцдаж гүйлгэх эрсдэлтэй учир, хоол зүйч нар бор үхрийн махаар танилцуулахыг зөвлөдөг. Үхрийн мах болон манго нь төмрөөр баялаг учир эдгээрийг тогтмол хэрэглэдэг хүүхдэд хүнс тэжээлийн холбогдолтой цус багадалтаас сэргийлдэг ажээ.