Үе үеийн ҮАБЗ-ийн гишүүдийг Тусгай үүрэгт элчин сайдаар томиллоо

НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн талаарх олон улсын пактын хэрэгжилтэд хяналт тавьдаг Хүний эрхийн хорооны 143 дугаар чуулганы хаалттай хуралдаанд Комиссын хараат бус мэдээллийг танилцууллаа.
Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбоо (ХЭҮБДХ)-ны ээлжит 38 дугаар хурал 2025 оны 03 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо байрлах НҮБ болон Хүний эрхийн дээд Комиссарын Албаны байранд ажиллаж байна.
Уг хурлаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, пактаар хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, зөвлөмж гаргах бөгөөд Комиссын гишүүн Г.Нарантуяа 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн үдээс өмнөх хаалттай хуралдаанд оролцож, Комиссын зүгээс өгөх хараат бус мэдээллээр Хорооны гишүүдийг хангаж, мэдээлэл хийлээ.
Үүний дараагаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хороо Монгол Улсын зүгээс Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактыг хэрэгжүүлсэн тухай тайланг хэлэлцэж эхлэв.
Ийнхүү хэлэлцэхдээ шүүхийн хараат бус байдал, илэрхийлэх эрх чөлөө, тайван замаар жагсан цуглах, улс төрийн оролцоо зэрэг асуудлыг хөндөж байна.