Песков: Xоёр улсын xарилцааг xэвийн болгоxын тулд xоригуудаа цуцлаx xэрэгтэй

Тусгай Олимп нь 196 улсыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын спортын байгууллага төдийгүй дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хөдөлгөөн юм.
Тусгай Олимпын өвөл ба зуны наадам нь 2 жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд 2025 онд Дэлхийн Тусгай Олимпын Өвлийн Наадам 3-р сарын 8-аас 16-ны хооронд Итали улсын Турин хотод болно.
Энэхүү Өвлийн Наадамд дэлхийн 103 орны 1500 гаруй тамирчид өвлийн спортын 8 төрлөөр оролцох юм.
“Турин-2025” өвлийн наадамд Монголын Тусгай Олимпын баг тамирчид уулын цана, сноуборд, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккей гэсэн спортын зургаан төрөлд 24 тамирчин оролцож байна.
Тусгай Олимпын зуны наадам 2023 онд Берлин хотод болсон бөгөөд тус наадмын үеэр “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн удирдагчдын эвсэл”-ийг байгуулж, энэхүү эвслийг үүсгэн байгуулагч дөрвөн тивийн 14 орны нэгээр Дэлхийн Тусгай Олимпын хамгийн залуу гишүүдийн нэг болох Монгол Улс нэрлэгдэж, Берлины тунхаглалаар олон улсад зарлагдсан.
Турины Олимпын үеэр энэхүү эвслийн ээлжит хурал “Хүртээмжтэй нийгмийн хөгжил: Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал” сэдвийн хүрээнд болно.
Монголын Тусгай Олимпын Хороо нь анх 2013 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Лос Анжелес, Абу Даби, Берлины зуны олимпоос нийт 10 алт, 17 мөнгө, 28 хүрэл медаль авсан амжилттай байна.
Харин өвлийн наадамд хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд 2017 онд Австри улсад болсон өвлийн наадмаас xоёр алт, дөрвөн мөнгө, xоёр хүрэл медаль авсан амжилттай байна.


