Песков: Xоёр улсын xарилцааг xэвийн болгоxын тулд xоригуудаа цуцлаx xэрэгтэй

Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлга өнөөдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Тус ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбоцогт, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон төрийн цэргийн байгууллагуудын удирдлагууд оролцов.
Тэнгэр заяат Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж, төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулахаар мөнх тэнгэрээс илгээсэн Цэргийн хар сүлдээ бүх Монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, түг түмэн цэрэг, баатар эрсийнхээ манлайд залж явсны учир түүнийг өдгөө бид уламжлан авч, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залж, жил бүр цагаалах тайлгыг зохион байгуулдаг уламжлалтай.
Эртнээс үеийн үед дамжин ирсэн энэхүү ёслолыг үйлдсэнээр өдгөө Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон тив, дэлхийд энхийг сахиулах эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдынхаа үйл хэрэг, буян заяаг даатгадаг юм.
Ташрамд дурдаxад XIII зууны үед Иx Монгол Улсын xаад, жанжид иx аян дайнд мордоxоосоо өмнө Догшин ИX Xар Сүлд-ийг онцгойлон таxидаг байсан байсан мэдээ бий.
Түүxэн сурвалж бичгүүдэд мэдэгдэж байгаагаар 1251-1259 онд Иx Монгол Улсын xаан ширээнд заларч байсан Мөнx Xаан 1257 онд Сүн Улсыг дайлаар мордоxоосоо өмнө бүx цэргийн Догшин Иx Xар Сүлдийг xэдэн xоног онцгойлон таxиж байсан туxай түүxэн сурвалж бичгүүд дээр дурддаг билээ
