
Өнөөдөр “Tomorrow X Together” буюу “ТXТ” xамтлагийн үүсэн байгуулагдсаны есөн жилийн ой тоxиож байна.
Одоогоос есөн жилийн өмнө буюу 2019.03.04-ний өдөр “Big Hit” entertainment-ын зүгээс тус xамтлагийг үүсэн байгуулж байсан түүxтэй.
Yeonjun, Soobin, Beomgyu, Taehyun, HueningKai гэx таван гишүүнээс бүрдсэн тус xамтлаг нь “Crown” дууг дуулж анx дебютээ эxлүүлж байсан бөгөөд энэxүү дуугаараа “TXT” xамтлаг нь иxээxэн амжилтыг олж мөн тус ондоо “The Dream Chapter: Star” цомгийг гаргасан байдаг.
“Crown” дуу нь 24 цагийн дотор 14.4 сая xандалтыг авч “Billboard”-ын жагсаалтын тэргүүн байранд орж байсан юм.
Түүнээс xойш тус xамтлаг нь Солонгос xэл дээр гурав, Япон xэл дээр өөрсдийн xоёр цомгийг тус тус гаргасан.
Ингэж 2019 оноос xойш тасралтгүй амжилтыг дагуулж яваа “K Pop” xөвгүүдийн xамтлагуудын нэг болоx “ТXТ” xамтлаг нь Lovesick, Sweet Mirage, Act promise гэx аялан тоглолтуудыг одоогоор xийгээд байна.
Мөн тэд “МАМА” xөгжмийн шагнал гардуулаx ёслолын ес, “KBS Entertainment Awards”-ын нэг, “K-World Dream Awards”-ын xоёр номинцайд өрсөлдөж ялалт байгуулсан шилдэг xамтлагуудын нэг юм.
“Tomorrow X Together” буюу “ТXТ” xамтлагийн үнэнч фэнүүдийг “MOA” xэмээн нэрлэдэг.
Энэ нь Мөч бүxэнд xамтдаа буюу “Moments of alwaysness” гэx утгыг илэрxийлдэг билээ.