Песков: Xоёр улсын xарилцааг xэвийн болгоxын тулд xоригуудаа цуцлаx xэрэгтэй

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Ишиба-д бараалхав.
Сайд Б.Батцэцэг ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Төр, Засгийн газар онцгой ач холбогдол өгч буйг нотолж, Монгол Улс дахь ардчиллыг баталгаажуулах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд Япон Улсын Засгийн газар, Японы ард иргэдээс тууштай дэмжлэг үзүүлж, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Талууд Монгол Улс, Япон Улсын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, дээд, өндөр түвшинд улс төрийн итгэлцэл бэхжиж буйг сайшаан тэмдэглэж, цаашид бүхий л түвшний айлчлал, яриа хэлэлцээг өргөжүүлэх, энэхүү түншлэлийн чухал багана болох харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг тэлэх, бүс нутаг, олон улсын тавцанд нэгдмэл зорилгын хүрээнд нягт хамтран ажиллахын төлөө буйгаа нотлов.
Эx Сурвалж: Гадаад Xарилцааны Яам