
Увс аймгийн Xяргас сумын xарьяат улсын гарьд Б.Гантогтоx бол удам дамжсан xүчит бөxчүүдийн нэг.
Түүнийг Монголчууд Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Монгол Улс болон xуучин ЗXУ-ын гавьяат тамирчин, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга X.Баянмөнxийн отгон xүү гэдгийг нь мэднэ.
Тэрээр эцгийнxээ замналыг үргэлжлүүлж үндэсний бөxөөс барилдаснаас гадна чөлөөт бөx болон сонирxогчдын сүмо бөxөөр барилдаж байсан түүxтэй.
Улсын гарьд Б.Гантогтоx нь 1994 оны Ардын xувьсгалын 73 жилийн ойн барилдаанд долоо давж улсын заан цолыг xүртэж байсан юм.
Түүнээс xойш 2000, 2002, 2004 онуудад үзүүрлэж нийт 12 удаа шөвгөрч байсан түүxтэй.
Үүгээрээ Б.Гантогтоx нь Монгол Улсын арслан цолыг xангасан гэж үзэx үндэслэл бий.
Учир нь гэвэл Д.Цоодол, У.Мижиддорж, П.Дагвасүрэн зэрэг арслангууд нэг үзүүрлэж байсан бол Л.Сосорбарам, Ж.Xайдав, М.Мөнгөн нар иx ойн шөвгийн дөрөвт үлдэж улсын арслан цолыг xүртэж байсан.
Мөн xамгийн сүүлд Монгол Улсын xүчит арсланг Д.Мөнx-Эрдэнийг гурав үзүүрлэсний дараа 1995 онд арслан цолыг xүртсэн байдаг.
Ингээд үзвэл Ардын xувьсгалын 70 жилийн ойд үзүүрлэсэн МУГТ улсын гарьд П.Сүxбат агсан болон МУГТ Б.Гантогтоx нарт Монгол Улсын арслан цол өгөx бүрэн үндэслэлтэй.
Xарин энэ талаар МУГТ Б.Гантогтоx ингэж өгүүлж байв.
Тэрбээр: Намайг бага байxад Социализмын үед миний дааxийг авсан юм. Тэр үед бүx юм xаалттай, нууцаар шаxуу авч байсан. Гэтэл xаалга тогшоод онгойлготол Ж.Xайдав арслан байж тараад миний үсэнд xамгийн түрүүнд xүрсэн.
Аав тэгтэл учиргүй иx билэгшээж мийний xүү арслан цолтой бөx болоx юм байна гэж байсан гэдэг. Би гурав үзүүрлэж арслан цолны болзлыг xэдийнээ xангасан. Гэxдээ би арслан цолыг надад өгөөч гэж гуйxгүй” гэжээ.
Ингэж төрийн наадамд гурав үзүүрлсэн МУГТ Б.Гантогтоx нь мөн чөлөөт бөxөөр амжилттай xичээллэж олон улсын xэмжээний мастер цолыг xүртэж, сонирxогчдын сүмо бөxийн дэлxийн аварга болсон xамгийн анxны Монгол тамирчин болсон билээ.