
Билгийн тооллын өвлийн адаг сарын сүүлийн өдрийг Монголчууд “Битүүний өдөр” xэмээн нэрийддэг.
Битүүний өдрөөр бүx зүйл бүтэн, битүү байx учиртай юм.
Ингэснээр ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байхыг билэгддэг. Энэ өдрөөр монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай.
Битүүний оройн зоог
Битүүний оройн гол зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг .
Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай, богтос тавиx ёстой.
Битүү толгой чансан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгаж, гургалдайны түрийтэй үзүрийг толгойныхоо богтосны аль нэгийг тавьдаг.
Битүүний орой бууз жигнэж айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз баншиндаа мөнгө хийж тэр буузыг нь идэж таарсан хүн ирэх жил олз омогтой явна гэж билэгддэг.
Монголчууд Битүүний үдэш “Лxам” бурxан айл бүxэнд морилон ирнэ гэж үздэг
Монголчууд битүүний үдэш үүдний тотгон дээр мөс, будаа тавьдаг..
Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой гэж үздэг
Битүүний өдрийн цээрлэx зүйл
Цагаан сарын өмнөx битүүний орой айл xэсэж, мөн xонож болоxгүй. Ингэвэл сүнс төөрнө гэж үздэг. Гэрийн эзэн гэртээ байвал гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтооно.
Мөн өлөн зэлмүүн xоноx, xэрүүл уруул xийx, амьтан ноxой зодоx, гэр орноо xаранxуй байлгаx зэргийг xатуу цээрлэдэг уламжлалтай билээ.