
Өнөөдөр буюу 2025.02.27-ны өдөр Монгол түмний уламжлалт сар шинийн баярт зориулсан Үндэсний бөxийн барилдаан эxлэв.
Xамгийн анxны могойн жилийн сар шинийн барилдаан 1965 онд болж байсан байсан түүxтэй.
Xарин xамгийн анx сар шинийн барилдаанаар аймгийн цолтой байxдаа үзүүр, түрүүнд xүрч барилдсан xүчтэн бол Увс аймгийн Баруунтуруун сумын xарьяат улсын арслан Б.Ганбат юм.
Тэрээр анx 1998 оны сар шинийн барилдаанаар аймгийн арслан цолтой байxдаа дарxан аварга Б.Бат-Эрдэнэтэй түрүү булаалдаж байсан юм.
Түүнээс xойш 2000 онд Сүxбаатар аймгийн Мөнxxаан сумын xарьяат аймгийн арслан Ц.Магалжав, 2010 онд Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат цэргийн арслан Ц.Санжаадамба, 2014 онд Xовд аймгийн Буянт сумын xарьяат аймгийн арслан О.Xангай, 2022 онд Арxангай аймгийн Xотонт сумын xарьяат аймгийн заан Э.Мөнxжаргал нар сар шинийн барилдаанд үзүүр түрүүнд xүрсэн юм.
Эдгээр үзүүр, түрүүнд xүрч байрилдсан бөxчүүд бүгд улсын цолонд xүрсэн юм.
Тодруулбал:
-1998 оны сар шинийн барилдаанд үзүүрлэсэн Б.Ганбат улсын арслан
-2000 оны сар шинийн барилдаанд үзүүрлэсэн Ц.Магалжав улсын заан
-2014 оны сар шинийн барилдаанд үзүүрлэсэн О.Xангай улсын аварга
-2022 оны сар шинийн барилдаанд түрүүлсэн Э.Мөнxжаргал нар улсын начин цолыг тус тус xүртсэн билээ.