
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -8…-13 градус, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Хангайн нурууны ар, өвөр бэл, говийн бүс нутаг, цас багатай газраар +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +2…+4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ +3…+5 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0…+2 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: -10 градус хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.