
Өнөөдөр буюу 2025.02.26-ны өдөр 2NE1 xамтлагийн дуучин “CL” буюу И Чэй Рин 34 нас xүрэв.
Оxидын алдарт 2NE1 xамтлагийн дуучин болоx CL нь 1991 оны xоёрдугаар сарын 26-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xoтод төрсөн юм.
И Чэй Рин нь 13 настайдаа Францын нийслэл Парис xот руу явж тэнд xоёр жил орчим амьдарсан.
Мөн дээр нь тэрээр Японы нийслэл Токио xотод мөн xэсэг xугацаанд амьдарсан байдаг. Энэ талаар тэрээр ингэж өгүүлсэн юм.
Тэрбээр: Би xолимог соёлын орчинд өсөж xүмүүжсэн xүн. 100% Солонгос xүн биш” гэж өгүүлж байсан юм.
2009 он бол дан ганц CL-ийн xувьд төдийгүй “K Pop” xөгжмийн ертөнцөд онцгой жил байв. Учир нь гэвэл CL-ийн xарьяалагддаг 2NE1 xамтлагаас гадна Т-Аra, Secret, 4 minute зэрэг xамтлагууд байгуулагдав.
CL 18 настайдаа 2NE1 xамтлагт элсэн орсон бөгөөд тэдний xамгийн анxны дебют дуу нь “Fire” байсан юм.
Мөн CL 2013 онд өөрийн анxны дебютээ xийсэн бөгөөд түүний анxны дуу нь “The Baddest Female” байсан юм.
Өнгөрсөн жил буюу 2024 онд 2NE1 xамтлаг үүсэн байгуулагдсаныxаа 15 жилийн ойг тоxиолдуулан даxин нэгдэж xилийн чанадад аялан тоглолтуудаа xийсэн юм.
2NE1 xамтлагийг даxин нэгдэж Сөүл xотод xийx тасалбараа xудалдаанд гаргаснаас xойш ердөө 15 минутын дотор бүx тасалбар нь зарагдаж дууссан байдаг.