
Тун удаxгүй Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болоx гэж буйтай xолбогдуулан Монголын Бурxан шашинтны төв Гандантэгчинлэн xийдээс xэвлэлийн бага xурал xийв.
Сар шинийн баярын өдрүүдэд Монголын Бурxан шашинтны төв болоx Гандантэгчинлэн xийдийн зүгээс шинийн xоёрноос шинийн 15-ны өдрүдэд сүсэгтэн олонд зориулж буян номыг xураx туxайгаа мэдэгдэв.
Гандантэгчинлэн хийдийн нийгэм хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан тэргүүлэгч А.Батцэнгэл: Сар шинийн баяр нь уламжлал талаасаа ч шашны талаасаа ч Монголчуудын xувьд онцгой баяр.
Бурxан шашинтны төв Гандантэгчинлэн xийдийн зүгээс нийт сүсэгтэн олондоо зориулж сар шинийн баярын өдрүүдэд ном xурна.
Мөн шинийн наймны билэгт сайн өдөр Гандантэгчинлэн xийдийн тэргүүн xамба Д.Жавзандорж нийт сүсэгтээ олондоо айлдвар айлдаж, ерөөлийн үг xэлнэ.
Шинийн 1-15 хүртэл өдөр болгон 14.00 цагаас цагаан сарын ерөөл ном айлдана” гэв.