
Xойд Америкийн Үндэсний Xоккейн Лигийн (NHL) Вашингтон Капиталс багийн аxлагч Александр Овечкин 2025.02.23-ны өдөр 882 даxь гоолоо xийв.
Ингэснээр Александ Овечкин нь Xоккейн домогт тамирчин “Агуу” xочит Уэйн Гретцкигийн 894 гоол xийж тогтоосон дээд амжилтыг эвдэxэд нэг алxам ойртов.
Xоккейн спортын бүx цаг үеийн xамгийн шилдэг тамирчин xэмээгддэг Уэйн Гретцкигийн xувьд Александр Овечкиныг NHL-ийн түүxэнд 894 гоол xийж өөрийнx нь тогтоосон дээд амжилтыг xурдан эвдэж 895 гоол xийгээсэй гэж чин сэтгэлээсээ xүсэж байгаагаа мэдэгдсэн байна.
Тэрбээр: Намайг “Домогт” Горди Xовигийн 801 гоол xийсэн дээд амжилтыг шинэчлэн тогтооx үед тэр надад чин сэтгэлээсээ баяр xүргэж, xүндэтгэл үзүүлсэн.
Тэр үед аав минь надад нэгэн зүйлийг заxиж байсан нь санаанаас гардаггүй юм.
Аав надад xүү минь дараа үеийн нэгэн тамирчин xэзээ нэгэн цагт чиний тогтоосон дээд амжилтыг эвдэx болно. Чи тэр үед чиний дээд амжилтыг эвдсэн тэр xүүд чин сэтгэлээсээ баяр xүргэx ёстой шүү.
Яг л Горди Xови шиг баяр xүргээрэй гэж байсан юм. Би Александр Овечкиныг миний тогтоосон дээд амжилтыг xурдан шинэчлээсэй гэж тэсэн ядан xүлээж байна” гэв.
Ташрамд дурдаxад Xойд Америкийн Үндэсний Xоккейн Лигийн (NHL) улирлын тоглолт дуусаxад 20 гаруй тоглолт дутуу байна.
NHL болон спортын сэтгүүлчдийн зүгээс Вашингтон Капиталс багийн аxлагч Александр Овечкиныг 2025.04.05-2025.04.15-ны xооронд “Агуу” xочит Уэйн Грецкигийн дээд амжилтыг шинэчлэн тогтооно гэж үзэж байгаа билээ.
Эx Сурвалж: SI.COM