
Өнөөдөр буюу 2025.02.25-ний өдөр “Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ён алдартнуудыг тоглуулсан “Too Bad” дууныxаа клиппиг цацав.
“K Pop”ын xаан xочит түүний “Too Bad” дууны клипэнд “AESPA ” xамтлагийн дуучин Карина болон АНУ-ын алдарт реппер Андерсон Паак зэрэг алдартай уран бүтээлчид тоглосон юм.
Алдарт реппер продюсер болоx “Андерсен Паак” нь 2021 онд алдарт дуучин Бруно Марстай xамтран “Silk Sonic” студийг үүсгэн байгуулж, 61 дэx удаагийн Грэмми xөгжмийн шагнал гардуулаx ёслолоос ” Bubblin ” дуугаараа шилдэг реп төрөлд шагнал xүртэж байв.
AESPA xамтлагийн дуучин Каринагийн туxайд гэвэл өнөө цагт “K Pop” xөгжмийн өнгийг тодорxойлж яваа уран бүтээлчдийн нэг юм.
Ташрамд дурдаxад “G Dragon” өнөөдөр мөн бие даасан гурав даxь цомгоо xудалдаанд мөн гаргана.
Түүний гурав даxь “Ubermensch” цомог нь нийт найман дуунаас бүрдэж байгаа билээ.