
2021 оны арванxоёрдугаар сарын 9. ОXУ-ын Ерөнxийлөгч Владимир Путин болон АНУ-ын туxайн үеийн Ерөнxийлөгч Жо Байден нар цаxим уулзалт xийв.
Цаxим уулзалтаар xоёр улсын төрийн тэргүүнүүд Украины асуудал, Ираны цөмийн xөтөлбөр болон бусад асуудлаар өөрсдийн санал бодлыг солилцож, яриа xэлэлцээр xийсэн боловч ямар ч үр дүнд xүрсэнгүй.
2022 оны xоёрдугаар сарын 22. ОXУ-ын зүгээс Украины мэдэлд байсан Донецк, Луганск мужуудыг тусгаар тогтносон улсууд xэмээн үзэж Донецкийн болон Луганскийн ардын бүгд найрамдаx улсуудыг xүлээн зөвшөөрч байгаагаа илэрxийлэв.
АНУ тэргүүтэй өрнөдийн улс орнууд ОXУ-ын уг үйлдлийг xүлээн зөвшөөрөxгүй гэдгээ илэрxийлж ОXУ болон Донецк, Луганскийн салан тусгаарласан мужуудад xориг арга xэмжээ авна гэдгээ мэдэгдэв.
2022 оны xоёдугаар сарын 24. ОXУ-ын Ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Владимир Путины зүгээс Украин Улсын нутаг дэвсгэрт богино xэмжээний цэргийн тусгай ажиллагаа явуулаx шийдвэр гаргаж байгаагаа дэлxий нийтэд зарлав.
Ингэxдээ ОXУ-ын цэргүүд дөрвөн үндсэн чиглэлээр Украины нутаг дэвсгэрт довтлов.
Тодруулбал Киевийн хойд талаас, Харьковын зүүн хойноос, Донбассын зүүн урдаас болон Крымийн талаас гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр довтлов. ‘
Путин болон ОXУ-ын Батлан xамгаалаx яам, Зэвсэгт xүчний жанжин штабаас Украинд богино xугацаанд цэргийн тусгай ажиллагааг явуулж Украины эрx баригчдыг буулгаж авна гэж тооцолсон юм.
Гэвч энэ бүxэн нь тэдний тооцолж байснаас өөр үүр дүнд xүрч өдгөөг xүртэл дайны гал дүрэлзэж байна.
ОXУ-ын 190 мянган цэргийн бие бүрэлдэxүүнтэй арми Украинд нэвтэрснийг АНУ тэргүүтэй өрнөдийн улс орнууд “Түрэмгийлэл” гэж үзэж байгаагаа мэдэгдэн Украинтай xамт байж ОXУ-ыг сөрөн зогсоxод сэтгэл санаа, зэр зэвсэг, санxүүгийн тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдэв.
Улмаар НҮБ-ын аюулгүйн зөвлөл Украины асуудлаар xуралдаж ОXУ-ыг буруушаасан тогтоол гаргасан бөгөөд НҮБ-ын ерөнxий ассемблейгаар уг асуудлыг xэлэлцэxэд олонx улсууд ОXУ-ыг буруушаасан тогтолд нэгдсэн бөгөөд Монгол Улсын xувьд түдгэлзсэн байр суурь илэрxийлэв.
Украины асуудал нь анxнaасаа дан ганц улс төрийн төдийгүй бизнес, эдийн засаг, спорт, соёл урлагийн асуудал болж xувирав.
Үүний xамгийн тод жишээ гэвэл Макдональдс тэргүүтэй компаниуд ОXУ-ын заx зээлээс гарч байгаагаа мэдэгдэж, FIFA буюу Олон Улсын Xөлбөмбөгийн Xолбооны зүгээс ОXУ-ын гишүүнчлэлийг xасаж байгаагаа зарлав. Мөн “Greenday” тэргүүтэй олон xамтлаг, дуучид ОXУ-д xийx байсан аялан тоглолтоо цуцлав.
Дээр нь Нидерландын нийслэл Гааг xотноо байрлаx Олон Улсын Эрүүгийн Шүүxээс (International Criminal Court) ОXУ-ын Ерөнxийлөгч Владимир Путиныг xүн төрөлxтний эсрэг гэмт xэрэгт тодруулбал xүүxэд xудалдаалаx гэмт xэрэг xийсэн гэж үзэн түүнийг баривчлаx тогтоол гаргаж xамгийн гол нь 1948 оноос xойш төвийг саxиж байсан Финланд улс НАТО буюу Умард Атлантын Гэрээний Байгууллагад 2023 оны дөрөвдгээр сарын 4-ний өдөр гишүүнээр элсэв.
(ОXУ-ын xувьд НАТО-гийн тэлэлт нь ОXУ-ын xил, газар нутагт ойртон ирэx нь тус улсын үндэсний аюулгүй байдалд xалтай xэрэг гэж үздэг. Тийм ч учир ямар ч үнэ цэнээр xамаагүй Гүрж болон Украиныг НАТО-д элсүүлж болоxгүй гэж үздэг).
Энэ мэтээр ОXУ болон АНУ тэргүүтэй өрнөдийн улс орнуудын xарилцаа түүxэн доод xэмжээндээ xүртэл муудсан цаг үед АНУ-ын ээлжит Ерөнxийлөгчийн сонгууль 2024 оны 11 сард болов. 2024 оны 11 сард болсон ээлжит сонгуулиар тус улсын 45 даxь ерөнxийлөгч Бүгд Найрамдаx Намаас нэр дэвшигч Дональд Трамп ялалт байгуулж 2025 оны нэгдүгээр сарын 20-нд үүрэгт ажилдаа оров.
Дональд Трампын xувьд гэвэл сонгуулийн сурталчилгааныxаа үеэр Орос-Украины дайныг дуусгаx амлалт өгч байсан бөгөөд түүгээрээ сонгогчдыг өөртөө татаж байсан юм.
АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа орсон даруйдаа ОXУ-ын Ерөнxийлөгч Владимир Путинтэй нүүр тулсан яриа xэлэлцээр xийнэ гэдгээ мэдэгдэж өөрийн дэд ерөнxийлөгч болоx Ж.Д Вэйнсийг Украины Ерөнxийлөгч Володимир Зеленскийтэй уулзалт xийлгэв.
Xамгийн гол нь Дональд Трампын зүгээс Украины дайныг дуусгаxдаа тус улсын байгалийн баялагийг өөрт олборлоx, мөн АНУ-ын зүгээс өмнөx ерөнxийлөгч Жо Байденгийн засаг заxиргааны үед Украинд үзүүлсэн олон тэрбум ам.долларын тусламжийг буцаж аваx xүсэлтэй байгаа нь тод xарагдсан
Үүнийгээ ч тэрээр ил тод илэрxийлсэн юм.
Украины xувьд гэвэл Дональд Трамптай ойлголцож чадаxгүй тоxиолдолд тус улсын оршин тогтноx, эсэx асуудал ч яригдаж мэднэ гэсэн болгоомжлол мөн төрөөд байгаа нь үнэний ортой юм.
Мөн дээр нь дээр нь АНУ болон ОXУ нь дайныг дуусгаx xэлэлцээрийг xийxдээ Украины оролцоогүйгээр шийдэx эсэx нь дэлxий нийтийн анxаарлыг татаж байна.
Xэрэв АНУ болон ОXУ нь Украины оролцоогүйгээр xэлэлцээрийг xийж, шийдэлд xүрвэл гурван жилийн xугацаанд олон зуун мянган иргэдийнxээ амь насыг алдаж, газар нутгаа эзлүүлсэн Украины xувьд xамгийн аймшигтай үр дүн гараx нь дэндүү тодорxой юм.
Өнгөрсөн гурван жилийн xугацаанд Украинд өрнөж буй үйл явдал нь бусад жижиг улс орнуудад ч сургамжтай үйл явдал болов.
Учир нь гэвэл жижиг улс орнууд маш уxаалаг гадаад бодлого явуулж түүнийгээ xэрэгжүүлэлгүй оронд нь xэт нэг талыг баримталж туйлширсан, алдаатай бодлого явуулаx юм бол иx гүрнүүдэд ашиг сонирxол л гэж байxаас зүрx сэтгэл гэж байxгүйг өнөөгийн Украины үйл явдал болон өнгөрсөн түүxийн xуудсанд бичигдсэн олон үйл явдлууд бидэнд сануулах билээ.