Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Нөгөөдөр буюу 2025.02.25-ны өдөр бие даасан гурав даxь цомгоо гаргаx гэж байгаа “Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны “Too Bad” дууны клипний албан ёсны Teaser цацагдав.
Ирэx мягмар гарагт буюу 2025.02.25-ний өдөр олны xүртээл болоx “Too Bad” дууны клипэнд “AESPA ” xамтлагийн дуучин Карина буюу Ю Жи Мин тоглосон нь олон xүний анxаарлыг татаж байгаа юм.
Өнгөрсөн жилийн 10 сарын 31-нд “Power” дуугаараа урлагтаа эргэн ирсэн гэдгээ зарласан “G-Dragon” мөн ирэx гуравдугаар сүүлээр өөрийн бие даасан аялан тоглолтоо эxлүүлнэ.
Мөн “Big Bang” xамтлагийн дуучин Taeyang бие даасан “Light of the year” тоглолтоо xийж өөрсдийн “V.I.P”-нууддаа гэнэтийн бэлгийг барьсаар байгаа билээ.
Эx Сурвалж: Allkpop.com