
Монгол Улсын шигшээ баг “FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний хэсгийн тоглолтдоо Гуамын шигшээ багийг талбайд нь хожлоо. Энэ нь Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээний анхны хожил юм. Монголын шигшээ “С” хэсгийн Гуамын талбайд зочлон тоглож 74-63 онооны харьцаатай хожил байгуулав.
Тамирчин хүнд туршлага гэж агуу зүйл хэдийнээ суучихсан байдгийг тод харуулав. Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо энэ сарын 23-ны өдөр Улаанбаатарт 13:00 цагт Япон улсын шигшээгийн эсрэг хийх болно. Монголын шигшээ Гуамын эсрэг хийсэн тоглолт 11 онооны илүүгээр өрсөлдөгчөө хожсон нь хоёр багийн харьцаа тэнцэж буй. Учир нь 2024 оны хоёрдугаар сард Гуамын шигшээ Монголын талбайд тоглохдоо мөн 63-74 онооны харьцаатай хожсон билээ. Иймээс Монголын шигшээ багт боломж бий.