
Бослого, үймээн самуунд турхирсан хэргээр яллагдагчаар татагдсан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёлын шүүх хурал энэ пүрэв гарагт эхэлж байна.
Прокурорууд 64 настай Юүн Сүк Ёл өнгөрсөн 12-р сард онц байдлын дэглэм зарлаж, парламентын үйл ажиллагааг хязгаарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хяналтандаа авах гэсэн хэмээн буруутгаж, түүнийг бослогын толгойлогч хэмээн тодорхойлоод байгаа юм.
Уг шүүх хурлаас гадна БНСУ-ын Үндсэн хуулийн цэц парламентын шийдвэрийн дагуу Юн Сүк Ёлыг ерөнхийлөгчийн албан тушаалаас нь албан ёсоор огцруулах эсэхийг шийдэх юм.
Үндсэн хуулийн цэцийн хуралд Юн Сүк Ёлоос гадна Ерөнхий сайд асан Хан Дук Сү, Тагнуулыг албаны албан тушаалиан Хонг Жанг Вон, Цагдаагийн газрын дарга асан Чо Жи Хо нар мэдүүлэг өгөх аж.
Шүүгчид Юн Сүк Ёл байгалийн гамшиг болон дайн болоогүй үед онц байдлын дэглэм зарласнаараа үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоох юм.
Юн Сүк Ёлын онц байдлын дэглэм 6 цаг л үргэлжилсэн ч уг үйл явдлаас болж Өмнөд Солонгос улс төрийн хямралд ороод байгаа билээ.
Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр хэзээ гарах нь тодорхойгүй ч өмнө нь Пак Гын Хэ болон Ро Мү Хён нарыг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг 11-14 өдрийн дараа гаргаж байсан юм.
Юн Сүк Ёлыг албан тушаалаас нь албан ёсоор огцруулбал БНСУ 60 өдрийн дотор сонгууль явуулах ёстой аж.
Эx Сурвалж: Arirang News