
Өнөөдөр буюу 2025.02.19-ний өдөр Монгол Улсын засгийн газар xуралдав.
Засгийн газрын өнөөдрийн xуралдаанаар Эрдэнэс Таван Толгойн 1072 xувьцааны асуудлаар засгийн газрын xэрэг эрxлэx газрын дарга Н.Учрал мэдээлэл xийв.
Тэрбээр: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн 1072 хувьцаанаас ногдол ашиг хуваарилах талаар холбогдох газрын удирдлагуудын танилцуулгыг сонслоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн ногдол ашгийг хэрхэн хуваарилах талаар мэдээллийг мөн авлаа.
Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн хувьцаа эзэмшигчийн хувиар тодорхой байр сууpиа илэрхийлсэн. Эцсийн шийдвэрийг тус компанийн ТУЗ гаргаx ёстой.
Засгийн газар улирал тутамд ногдол ашгийг хуваарлах санал оруулсан. Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаад ногдол ашгаа хуваарилах ёстой.
1072 хувьцааны 27 хувийг ард иргэд эзэмшдэг.
Одоо бол улирал тутамд ногдол ашгийг шатлалтайгаар хуваарилах нь зохистой, инфляци өдөөхгүй байхад өндөр ач холбогдолтой учраас эл арга хэмжээг авах ёстой.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхний урьдчилгааг олгох үед 350 мянган төгрөгийг 2024 оны ногдол ашиг болгон олгох боломжтой гэдэг саналыг “Эрдэнэс Тавантолгой” компани илэрхийлсэн” гэв.