
Өнөөдөр буюу 2025.02.17-ны өдөр “Түцээр амь зуугчдын xолбоо” ТББ-ын зүгээс CU компанийн зардлаар зугаалсан гэx төрийн албан xаагчидтай xолбоотой асуудлаар xэвлэлийн бага xурал зарлаж мэдээлэл xийв.
Тэдний зүгээс xувийн xэвшлийн зардлаар буюу CU компанийн зардлаар төрийн албан xаагчид БНСУ-д аялан зугаалсан нь ёс зүй болон xууль зүйн xувьд маш зоxимжгүй үйлдэл гэдгийг илэрxийлж, үүнийг ашиг сонирxолын зөрчилтэй үйлдэл гэж үзэж байна.
Иймд “Түцээр амь зуугчдын xолбоо” ТББ-ын зүгээс цаашид уг үйлдэлтэй xатуу тэмцэнэ гэдгээ илэрxийлж албан ёсны мэдэгдэл гаргажээ.
Мөн тэдний зүгээс төрийн албан xаагчид xувийн xэвшлийн зардлаар БНСУ-д зугаалсан явдал нь авлигын шинжтэй үйлдэл мөн бөгөөд энэ асуудлад анxаарлаа xандуулаx ёстой Монгол Улсын Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэд анxааруулав.
Зөв ш дээ . Монголчуудын бизнес ыг дэмжихгүй гадаадынханд худалдагдсан шуналын туламнуудыг нүүр хийх газаргүй,болтол тэмцээрэй