
ОХУ болон АНУ-ын төрийн дээд төлөөлөгчид ирэх 7 хоногт Саудын Арабад уулзаж, энэ сарын сүүлээр хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулах тухай хэлэлцэнэ хэмээн Блүүмберг мэдээлжээ.
Уг уулзалтанд АНУ-ын талаас Ерөнхийлөгч Д. Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц, тусгай төлөөлөгч Стив Уиткофф нар оролцох ба уг уулзалтын гол зорилго нь Д. Трамп, В. Путин нарын уулзалтын товыг тодорхой болгох явдал аж.
Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин, Украины Ерөнхийлөгч В. Зеленский нартай утсаар ярилцаж, ОХУ-Украины дайныг дуусгах хэлэлцээг эхлүүлэхээр болсон хэмээн мэдэгдсэн билээ.
Украины Ерөнхийлөгч В. Зеленскийн зүгээс ОХУ-Украины дайныг дуусгах гэрээ хэлэлцээр Украины оролцоогүй болох ёсгүй гэдгийг удаа дараа онцолсон ч Фокс Ньюс сувгийн мэдээлсэнээр Саудын Арабад болох ОХУ болон АНУ-ын төлөөлөгчдийн уулзалтын тухай Украины талд ямар нэг мэдээлэл өгөөгүйгээс гадна тус уулзалтанд оролцохыг уриагүй аж.
Эx Сурвалж: Interfax.ru
Ih gurnuudiin yaria heltsel uuruu,ted uchraa olbol jijguud dagahaas uur zam baihguil