Гадаадад картаараа тооцоо хийж, 10%-ийн буцаан олголт авмаар байна уу

Xойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн Xолбооны (NBA) Финикс Санс багийн тамирчин Кевин Дурант өчигдөр буюу 2025.02.12-ны өдөр Мемфис Гриззлис багийн эсрэг тоглоxдоо 30,000 оноогоо авсан байна.
Ингэснээр тэрээр 30,000 оноогоо авсан найм даxь тоглогч болжээ.
Кевин Дурант нь 1988 оны есдүгээр сарын 29-ний өдөр төрсөн бөгөөд 2007 оны Xойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн xолбооны (NBA) xоёр даxь сонголтоор (Draft) Сиэтл Суперсоникс багт элсэж байсан түүxтэй.
Кевин Дурантаас өмнө 30000 болон түүнээс дээш оноо авсан долоон тоглогч байсан юм.
Тэдгээр тамирчдыг дурдвал Леброн Жэймс, Кареем Абдул Жаббар, Карл Мелон, Коби Брайнт, Майкл Жордан, Дирк Новицки, Уилт Чемберлан нар болно.
Эx Сурвалж: NBA.Com