
Израиль, ХАМАС хоёр бие биенийгээ галаа зогсоох гэрээг зөрчсөн хэмээн буруутгажээ.
Өнөөдрийн байдлаар галаа зогсоох гэрээний дагуу палестины ХАМАС бүлэглэл суллахаар тохирсон 33 барьцааны хүнийхээ 16-г нь суллаад байгаа бол Израиль палестины 2000 орчим хоригдлыг суллаад байгаа юм.
ХАМАС бүлэглэл Израиль галаа зогсоох гэрээг зөрчсөн учраас барьцаанд байгаа хүмүүсээ суллах товоо хойшлуулахаа мэдэгдсэн бол Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху ХАМАС барьцаанд байгаа иргэдээ товлосон ёсоор ирэх бямба гарагийн үд дунд суллахгүй бол Израилийн зэвсэгт хүчин тулаанаа дахин эхлүүлж, ХАМАС бүлэглэлийг бүр мөсөн устгана гэжээ.
ХАМАС бүлэглэл Израилийн тал Газын зурвас дахь палестинчууд руу гал нээж, гэр орон руугаа буцаж буй иргэдийг Газын зурвасын хойд хэсэг рүү оруулахгүй хорьж, хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхгүй байна хэмээн буруутгажээ.
Өнгөрсөн мягмар гарагт Газын зурвасын Эрүүл мэндийн яам галаа зогсоох гэрээ хэрэгжиж эхэлсэнээс хойш 92 хүн израилийн зэвсэгт хүчний ажиллагааны үр дүнд амиа алдсан хэмээн мэдэгдсэн байна.
Эx Сурвалж: CNN.Com
Fucking Jewish