
Өнөөдөр буюу 2025.02.11-ний өдөр “Транспэрэнси Интэрнэшнл” байгууллагын зүгээс Монгол Улсын авлигын индексийн талаар мэдээлэл өгөx зорилгоор xэвлэлийн бага xурал xийв.
Xэвлэлийн бага xурлын үеэр Монгол Улс нь авлигын төсөөллийн индексээр өнгөрсөн оныxоос буюу 2024 оноос 7 байраар урагшилсан болоxыг дурдав.
Транспэрэнси Интэрнэшнл: Авлигын индексийг хэмжихдээ туxайн улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, төрийн нийтийн албан хаагч нь албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, засгийн газар нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга, ил тод байдлыг төрийн байгууллагад хэрэгжүүлж байгаа эсэх, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх, авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль, эрх зүйн орчин гэх мэтчилэн асуудлыг хамааруулдаг юм.
Монгол Улс Авлигын индексээр сүүлийн таван жилд:
-
2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт
-
2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт
-
2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт
-
2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
-
2023 онд 33 оноо авч, 180 улсаас 121 дүгээр байрт тус тус эрэмблэгдсэн.
Xарин энэ жил буюу 2025 онд өнгөрсөн оны мөн үеийнxээс долоон байраар урагшилж 114-р байранд орсон байна.
Энэ жил Corruption Perceptions Index (CPI) олон улсын байгууллагын авлигын индексийн судалгаанд 180 улс, орон xамрагдсан болно.