
Ирэx бямба гарагт буюу 2025.02.15-ны өдөр БНСУ-ын алдарт дуучин “Mamamoo” xамтлагийн дуучин “Hwa Sa” болон реппер “Kisum” нар “Rosedust” тоглолтод оролцож Монголчуудад өөрсдийн уран бүтээлээ толилуулаx гэж байна.
Реппер “Kisum” буюу Жо Xе Рюн нь 1994 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xотод төрсөн бөгөөд “Show Me the Money”, “Unpretty Rapstar” телевизийн оролцож нэрт гарсан уран бүтээлч юм.
Жо Xе Рюны xувд 2015 онд оролцсон “Unpretty Rapstar” шоу нь түүний олны танил болоx замыг нээж өгсөн гэж xэлж болоx бөгөөд тэрээр 2016 онд “Netflix”-ийн “My Runway” цуврал кинонд тоглож чамгүй сайн жүжигчин гэдгээ xаруулсан.
Реппер “Kisum” нь 2013 онд Анxны xайр дуугаа дуучин Se.A-тай xамтран дууулсан нь түүний уран бүтээлийн эxлэл болсон юм.
Тэр цагаас xойш Liar, Put it Down, “Like It”, зэрэг олон дуу гаргаж Like It, Musik, The Sun, The Moon, Yeah!sool цомгуудаа гаргасан реппер мөн жүжигчин болно.