
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсролын яам хооронд хамтын хэлэлцээр байгуулсан байдаг. Уг хэлэлцээрт тусгагдсаны дагуу төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын албан хаагчдад сар бүр хоолны тодорхой нөхөх төлбөр олгохоор шийдвэрлэлээ.
2025 оны батлагдсан цалингийн санд багтаан хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2464 гаруй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 88.6 мянган албан хаагчдад сар бүр орон нутагт дунджаар 107,500 төгрөг, нийслэлд 172,000 төгрөгийг олгох юм.
Энэ хүрээнд улсын төсвөөс нийт 115.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цалингийн батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэх боломжтой бөгөөд цаашид хувьсах зардлын бүрэлдэхүүнд хоол, унааны нөхөх төлбөрийг тусгахаар Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан, жил бүр нэмэгдүүлэх аж.
Сард нэг хүнд очих орлого орон нутагт дунджаар үндсэн цалингийн 7.2 хувь, нийслэлд 11.6 хувиар нэмэгдэх боломж бүрдэж байна.