
Өнөөдөр буюу 2025.02.07-ны өдөр УИX-ын гишүүн, Xууль зүй дотоод xэргийн сайд О.Алтангэрэлийн зүгээс угаартаж амиа алдсан нэг гэр бүлийн зургаан xүн болон xугацаат цэргийн албан xаагч О.Одбаярын эрхийг ноцтой зөрчсөн асуудлаар мэдээлэл xийв.
Тэрбээр: Өчигдөр буюу 2025.02.06-ны өдөр хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг агуулсан, цагдаагийн байгууллагын илтгэх хуудас, рабарт хэлбэрээр бичигдсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараасан байна.
Энэ нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа xувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн эрүүгийн гэмт хэрэг болно.
Эрүүгийн хуулийн 13.10, 13.11 дүгээр зүйлээр эрүүгийн харицулага хүлээлгэх зохицуулалттай гэмт хэрэг гэсэн үг.
Хэрвээ эрх мэдлээ ашиглаж мэдээлэл задруулсан бол хувь албан хаагчаас гадна удирдлагуудад нь хариуцлага тооцно.
Мэдээлэл хийсэн О.Одбаярыг Цагдаагийн байгууллага хамгаална. Зохих тусламж дэмжлэг үзүүлнэ.
Зарим мэдээлэл нь цагдаагийн байгууллагад байхгүй мэдээлэл байсан. О.Одбаярын ээж талийгаач архины хамааралгүй байсан.
Xугацаат цэргийн албан xаагч, байлдагч О.Одбаяр өөрөө сахилгын зөрчилгүй, хугацаат цэргийн албыг нэр төртэй хааж байсан.
Хохирогчийн хүү цэрэгт алба хааж байсан учир хохирогчоор тогтоож, мэдүүлэг аваагүй байсан.
Одоо албан ёсоор хохирогчийн үүднээс мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлнэ. Хүүгийн хувьд хариуцлагатай алба хаагч байсан.
Хил дээр алба хааж байсан учир Улаанбаатарт ирсэн хойно нь хэргийн талаар мэдээлсэн” гэдгийг хэллээ.