Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахгүй
Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн өдөр өндөрлөлөө.
Сүүлийн 3 жилийн дунджаар улсын хэмжээнд 15 хүртэлх насны 43,615 хүүхэд гэнэтийн осолд өртсөн гэсэн тоо байна. Энэ нь өдөрт 114 хүүхэд гэнэтийн осолд өртдөг гэсэн үг. Тиймээс хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрэм болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг юм. Тэмцээнд оролцогч багуудаас 197 дугаар цэцэрлэг тэргүүлж, 198 дугаар цэцэрлэг дэд байрт, 97 дугаар цэцэрлэг гутгаар байрт шалгарсан.