Сүүлийн үед 20-45 насныхны дунд цахим мөрийтэй тоглоомд донтох эмгэг ихээр илрэх болжээ. Их хэмжээний өрөнд орохоос гадна гэр бүл салах цаашлаад амь насаа хорлох зэрэг сэтгэл эмзэглүүлэм хэргүүд гарч байна. Аль болох эрт сэтгэл заслын эмчид хандсанаар нь энэхүү донтолтоос хохирол багатай салах боломжтой талаар Сэтгэл заслын эмч, Донтох эмгэг судлаач Ж.Гантулга онцоллоо.
БОЛОВСРОЛ,НИЙГМИЙН ДАВХАРГААС ҮЛ ХАМААРАН МӨРИЙТЭЙ ТОГЛООМД ДОНТОЖ БАЙНА
Мөрийтэй тоглоомыг болохгүй бүтэхгүй хүмүүс тоглоод байгаа юм уу гэвэл үгүй. Эдгээр хүмүүс нь сайн ажилтан сайн, гэрийн эзэн. Мэр сэр эмэгтэйчүүд бас ирж байна. Сайн гэрийн эзэгтэй бүх зүйл дээрээ их онц сайн, бүх юм нь болоод явж байсан хүмүүс байдаг. Тэгэхээр хүн итгэдэггүй. Ямар сонин юм бэ? Хэзээ ч энэ нөхрийг мөрийтэй тоглоом тоглоно гэж бодоогүй шүү дээ. Миний найз ерөөсөө тийм хүн биш ээ гэдэг.Тэгэхээр мөрийтэй тоглоомын дон гэдэг чинь за энэ хүнд асуудал үүсгэнэ. Энэ хүнд үүсгэхгүй гэж шилж сонгодог юм биш.. Тоглож байгаа хэн байна тэр ухаалаг хүн байж болно, ухаан муутай хүн байж болно, боловсролтой хүн боловсролгүй хүн хэл устай байх нь ерөөсөө хамаагүй энэ чинь ерөөсөө хэнд ч үүсэж болох л асуудал гэдэг нь харагдаж байгаа. Ирж байгаа кэйсүүдээс дээд тал нь тэрбум орчим төгрөгийн өртэй бизнес эрхлээд явдаг олох мөнгө,бололцоо нь өргөн ийм хүмүүс байна. Бас 20-30 сая, 40, 50, 60 сая гэх мэт 100 сая дотроо эргэлдэж байгаа нь бол жижиг бизнестэй эсвэл тодорхой хэмжээний хуримтлал үүсгэсэн ажлаа хийгээд явж байгаа хүмүүс байдаг.
МӨРИЙТЭЙ ТОГЛООМД ДОНТСОН ХҮНИЙ АМЬДРАЛ АЛГА УРВУУЛАХЫН ТӨДИЙД ТАМ БОЛДОГ
Жилийн өмнө ямар ч асуудалгүй сайхан явж байсан гэр бүл чинь мөрийтэй тоглоомтой холбогдоод ялангуяа их ойрхон давтамжтай тоглоод өр ширнийх нь хэмжээ нэмэгдээд эхлэхээр ерөөсөө л арга урвуулсантай адилхан. Энэ бол маш хэцүү замыг туулаад энд ирчхэж байгаа юм биш. Зүгээр л урсгалаараа явж байтал мөрийтэй тоглоом 100 мянган төгрөгийн өртэй байсан бол 300 мянга болно 500 мянга байж байгаад 1 сая болно 1сая нь 5 сая, 10 сая гээд л дээшээ гэрлийн хурдаар өсчихдөг. Гэр бүлийнхэн нь болохоор маш гоё амлалтууд өгөх үед нь тэрэнд нь итгэчхэж байгаа юм. “За одоо чиний өр ширийг дараад ингээд цэгцэлье. Чи одоо ингэж өр ширд орчихсон маш сайн ойлгосон байх тийм үү” гэхэд нь л “Өө тэгэлгүй яах вэ одоо би дахиж ёстой хэзээ ч тоглохгүй нэг л удаа өршөөчих” гээд эхнэрээсээ уучлалт гуйгаад л өр ширээ даруулаад байж байтал цаана нь үүсчихсэн байгаа тэр дур гэдэг юм байж л байдаг. Тоглох дур мөрийтэй тоглоомд татагдсан хүний тархинд гарч байгаа өөрчлөлт рүү чиглэсэн эмчилгээ яваагүй тохиолдолд бол 10 саяынхаа өрийг даруулчихсан хүн чинь нэг хэсэг бол мэдээж хичээнэ шүү дээ. Саяхан асуудал үүсэх дөхсөн эвгүйтэх дөхсөн. Тодорхой хугацааны дараа нөгөө хүн чинь би туршлагагүйтсэн одоо бол хашир үзнэ ээ өр шир байхгүй юм чинь жаахан асуудалтай болоод ирвэл угаасаа больчихно гэсэн маягаар тоглож эхлээд нөгөөдөх нь нууц явж байгаад 10 саяын өр нь 20 25 сая болоод ил гараад ирдэг. Энэ үед асуудал бүр томордог. Бараг л гэр бүл төрөл төрөгсөд дунд атомын бөмбөг хаячихсан юм шиг л тийм айхтар үл ойлголцол үүсдэг. Энийгээ хянаж чадахгүй болчхоод байгаа юм байна энийг одоо яах вэ? Одоо энд л найдвар байна гээд эцсийн найдвараа тавиад ирж байгаа байхгүй юу.
ДОНТСОН НЭГ ХҮНИЙ ЦААНА МАШ ОЛОН ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙН АСУУДАЛ БАЙДАГ
Яг энэ мөрийтэй тоглоом дээр үнэхээр л сэтгэлээ гаргаж ажиллахгүй бол э цаана нь маш олон хүний эрүүл мэнд, итгэл найдвар, амьдрал яригддаг. Хагалгаа хийлгэж байгаа хүний тухайд гэвэл бас амь насны заалттай шүү дээ тийм үү? Тэгээд тэр хүн дээрээ ингээд анхаарч байгаа. Энэ бол тэрнээс дутуугүй. Яагаад гэвэл нэг хүний асуудлын ард гэр бүл нь гээд л дөрөв тав зургаан хүн цаашаа эцэг эх, ах дүү гээд 20 30 40 хүн цаашлаад 50 60 хүний ч асуудал яригдаж байж магадгүй. Нэг хүний асуудал дээр яг сайн тулж ажиллахад 50-60 хүний асуудал нааштайгаар эргэдгээрээ их онцлогтой.