
Урт цагаан үйлчилгээний төв жилийн өмнө дүн өвлөөр нураагдаж үйлчилгээ эрхлэгчид орох газаргүй болсон. Тиймээс 30-40 жилийн туршлагатай ахмад мэргэжилтнүүд нэгдэж нийлэн Найман шаргын ойролцоо талбай түрээсэлж “Урт цагааны үнэнч” нэрээр үйл ажиллагаа явуулж байна.

Ж.Алтанцэцэг Үнэнч ХХК- ийн захирал
Урт цагаан жилийн өмнө нураагдсан тиймээс олон жил хамт ажилласан бид нэгдэж Урт цагаан үнэнч гэх нэрээр хамтдаа үйл ажиллагаа явуулж байна. Энд гутал, цүнх засвар, цаг засвар, оёдол, үслэг эдлэл засвар, нүдний шил хийх, засах гээд ихэнх ахуйн үйлчилгээг нэг дороос үзүүлж байна. Бид энэ мэргэжлээрээ 30-40 жил ажилласан туршлагатай хүмүүс учир ихэвчлэн таньж мэддэг байнгын үйлчлүүлэгч нар тэдний үр хүүхдүүд ирдэг. Мөн зөвхөн хотын иргэд гэлтгүй хөдөө 21 аймгаас олон үйлчлүүлэгч бий. Тэд маань хотод ирээд биднийг “хаана байна Урт багаан хаагдсан юм уу” гээд л асууж сураглан ирдэг юм. Хотын дарга Х.Нямбаатар 32-р тойрог хавьцаа шинэ Урт цагаан барьж өгнө гэж амласан.Урт цагаан хаана байх нь хамаагүй нэгдсэн ахуй үйлчилгээг хүмүүс их хайдаг, хэрэгцээ их байдаг юм. Энд ажиллаж байгаа хүмүүс бүгд тэтгэвэртээ гарсан гэхдээ насаараа хийсэн зүйлээ хийхгүй л бол байж ядна шүү дээ. Бид ажилдаа дуртай хайртай учир хаана ч хамаагүй ажлаа хийнэ л гэж боддог.


Ч.Бямбасүрэн Офтип техникч
Үйлчлүүлэгч нараасаа холдож чадахгүй учраас ойрхон Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо Найман шаргын энд компаниараа орж ирээд ажиллаж байна. Оёдол, цаг засвар, гутал засвар, үслэг эдлэлийн засвар оёдол, Монгол дээл, нүдний шил засвар гээд бүгд нэг дороо байна. Энэ хавиасаа холдож чадахгүй. Ажлын байртай болчих юмсан гээд л бодоод түрээсийн байранд байна даа.