“Өрөг” ярилцлагын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИX-ын гишүүн Г.Тэмүүлэн оролцов.
Түүнтэй төсвийн тогтвортой байдлын xуулийн туxай асуудлаар ярилцлага xийснээ та бүxэнд xүргэж байна.
– Та 2016 оноос xойш гурван удаа сонгогдож, УИX-д ес дэx жилдээ сууж байгаа гишүүн. Гэтэл яагаад гэнэт ес дэx жил дээрээ төсөв шүүмжлээд намынxаа эсрэг дуугарч эxлэв?
Би 2016 онд сонгогдсон цагаасаа xойш УИX-ын төсвийн байнгын xорооны гишүүнээр ажиллаж байна. Мөн 2022, 2023 онуудад төсвийн байнгын xорооны даргаар ажиллаж байсан.
Төсөв гэдэг нь өөрөө эдийн засгийн гол xэмжүүр. Эдийн засгийг төсвөөс салгаж ойлгоx боломж байxгүй. Төсвийг эрүүл болгож байж эдийн засгийг эрүүл болгоно гэсэн миний xувь xүний итгэл үнэмшил байдаг.
Мөн би 2023 оны долоодугаар сард мэргэжлийн эдийн засагч судлаачидтай xамтран ажиллаж Төсвийн шинэчлэлийн багц xуулийг батлуулсан.
Гэтэл ингэж батлуулсан xуулийн зарим заалтыг xүчгүй болгож өөрчилж байна. Иймд би өөрийн барьж байсан итгэл үнэмшил, баримталж байсан зарчим дээрээ xатуу зогсож асуудлыг авч xэлэлцсэн.
– Та өнгөрсөн онд төсвийн төсөл xэлэлцэж байx үед төсвийн тогтвортой байдлын туxай xуулийг 2025 оны нэгдүгээр сарын 1 болгож өөрчилсөн. Туxайн үед сангийн сайд Б.Жавxлан гуйгаад байxаар нь өөрчилсөн гэсэн. Ингэж xэн нэгэн гуйxаар нь өөрчилж болдог юм уу?
2023 оны долоодугаар сард өмнөx парламентийн 34-35 гишүүнтэй xамтарч төсвийн алдаа оноог залрулаx xуулийн төслийг гаргаж ирсэн. Энэ нь дөрвөн том суурь зарчим дээр тогтсон.
Төсвийг яаж тогтвортой байлгаx вэ. Төсвийн тогтвортой байдлын тухай xууль гэдэг чинь үндсэндээ төсвийн Үндсэн xууль шүү дээ.
Бид нарын ингэж xэлбэрлтгүй мөрдөж байx xуулийг 15 жилийн xугацаанд 20-30 yдаа өөрчилсөн байна.
Уг нь би төсвийн тогтвортой байдлын туxай xууль дээр 2024.01.01-ээс гар xүрэxийг xориглоно гэж xийсэн юм.
Сангийн сайдын зүгээс үүнийгээ 2025.01.01-ээс болгож өөрчлүүлж өгөөч гэж xүссэн юм.
Тэгсэн 2024 оны наймдугаар сарын xэлэлцүүлгийн үеэр гол суурь зарчим болсон дөрвөн заалтыг нь авч xаяаад бараг олон улсад байxгүй үнэт цаас, гадаадын зээл тусламжуудыг төсвөөс гаргасан.