Мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын тэмцээн болох Хацү башё Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд нэгдүгээр сарын 12-ноос 26-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. Энэ башёд Озэки Хошорюү түрүүлж, Ёкозүна цолны болзол хангасан.
Тэгвэл Ёкозүна цол олгох шийдвэрийг Японы сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагт Хошорюү С.Бямбасүрэнд Ёкозүна цол олгох ёслол болж байна.
Мэргэжлийн сүмогийн 74 дэх Ёкозүна болж буй Хошорюү С.Бямбасүрэнг Сүмогийн холбооны саналаар Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, есөн гишүүн дуу нэгтэйгээр түүнийг дэмжсэн аж. Ийнхүү тэрээр албан ёсоор мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна болсоныг зарлалаа.
Монголоос сүмогийн зургаа дахь их аварга төрлөө. Хошорюү өөрийн авга ах Асашёорюүгийн адилаар ёкозүна боллоо.
Хошорюүгийн Тацүнами дэвжээн дээр өнөөдөр өглөө түүнийг ёкозүна болсон тухай ёслолын арга хэмжээ болжээ.
Мэргэжлийн сүмод 42 башё барилдаж, ёкозүна болсон Хошорюүгийн энэ амжилт нь түүхэнд зургадугаарт орох хурдан үзүүлэлт болж байна. Энэ нь маш богино хугацаанд ёкозүна цол хүртсэн зургаа дахь бөх болсон гэсэн үг аж.
Эзэн хааны цомыг хоёр удаа хүртсэн Хошорюү С.Бямбасүрэн ирэх гуравдугаар сарын башёд ёкозүна цолтой зодоглох аж.
Хошорюү С.Бямбасүрэн нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Монгол Улсын манлай заан Донровын Долгорсүрэнгийн ач хүү юм.
Ёкозүна цол олгох ёслолд Түүний аав Д.Сугаррагчаа, ээж Р.Нармандах болон авга ах Д.Сумъяабазар, Д.Сэржбүдээ нар оролцож байна.