Шүүхийн ерөнхий зөвлөл ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд,
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Их хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдааны явцад шүүх, шүүгчийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд уг мэдээлэл нь шүүгчийн ажил хэргийн нэр хүнд, хараат бус байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар “Шүүгч халдашгүй байх эрхтэй” бөгөөд “Шүүгчийн халдашгүй байдал”-д түүний “Ажил хэргийн нэр хүнд” багтана.
Тодорхой эх сурвалжгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл нь шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд харш, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах үр дагавартай юм.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.2-т “шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх” гэж заасан чиг үүргийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль ёсыг дээдлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Танд мэдэгдье.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
Өнгөрөгч баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар “Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх явцад “Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод төлөвлөлтгүй газар олгосноос ногоон байгууламжгүй болсон”, “Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар /отоглох/ газар олгож байшин хороолол барьсан”, “Туул, Сэлбэ голын хамгаалалтын бүсэд байшин хороолол барьсан” гэх зэрэг асуудал яригдаж, энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хууль бус газар олголтууд явагдсан, газрын наймааны ард шүүгч нар байна, нууцаар байранд орсон, СӨХ-той хуйвалдсан нөхөд бүгд шүүгч нар байгаа, шүүгчид хэргээ шийдэж чадахаа байсан. Бүх байшинд шүүгч нар орц орцоор нь байр авсан” гэх зэргээр мэдэгдэл хийсэн юм.
Иймд дээрх мэдэгдлээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль ёсыг дээдлэхийг мэдэгдлээ.
Хулггайч худалч дээрэм тонуул муу болгон зөвхөн хар нөмрөг нөмөрсөн хэрээнүүд болсон та нар мөнөөсөө мөн та нарыг хулгайч биш гэж а наоаар ялаа хөнгөлүүлсэн хулгайч луйварчдаас өөр нэг ч монгол хүн хэлэргүй та нарын үр удам мөн ч их зовлон үзэх байхдаа яандаак