Рио Тинто компани, Оюу толгой уурхайн татварын маргааныг эцэслэн шийдвэрлэхийн тулд 295 сая ам.долларын маргаанаа эцэслэх саналыг Монголын Засгийн газарт тавьсан талаар Financial review мэдээлсэн. УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэнгээс Рио тинтогийн санал болон Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар байр суурийг нь тодрууллаа.
Рио Тинто компани Засгийн газартай татварын маргаантай байгаа нь Олон улсын арбитр дээр нэлээн урт хугацаанд үргэлжилж байна. Татварын маргаанаа 295 сая ам.доллароор хаая аа гэсэн санал тавьсан байна. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй татварын маргаанаа энэ санал болгосон дүнгээр нь хаах ёстой юу?
Би бас сая өөрөөс чинь энэ мэдээг дөнгөж авч уншаад байна. Үндсэндээ бид нарын хувьд 1,3 их наяд төгрөгийн татварын маргаан байгаа, Засгийн газар болоод Оюу толгой, Рио Тинто компанийн хооронд. 1,3 их наядыг ам.долларт шилжүүлээд аваад үзэх юм бол ойролцоогоор 300 орчим сая ам.доллар байгаа байх аа. Тэгэхээр бодвол одоо Рио Тинтогынхоо маргааныг хаая л гэж байх шиг байна. Бүрэн утгаараа энэ асуудал дээр цэг тавья гэж байгаа байх.
Рио Тинто өөрөө буулт хийж байна гэж би харж байгаа. Тэгэхээр үнэхээр тэгж байгаа бол сайн биз. Гэхдээ би нэг зүйлийг хэлье. Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ сая сүүлд 2015 онд өөрчлөлт орсон Дубайн гэрээгээр үндсэн суурь зарчмууд нь өөрчлөгдсөн юм.
Хаах нь зөв өө гэж үзэж байна уу?
Угаасаа манайх мөнгийг нь аваад өгчихсөн шүү дээ. Гэхдээ бид нарт маш олон асуудал байгаа. Цаана нь менежментийн төлбөртэй асуудлууд байна. Онтаро гоулдтэй холбоотой асуудлууд байна. Монголын талын хүртэх үр өгөөжтэй холбоотой асуудал. Бид нар эцсийн дүндээ юун дээр очиж байна вэ гэхээр энэ бизнес төсөл юм бол харилцан ашигтай л байх ёстой. Энэ удаагийн парламент болон энэ удаагийн Засгийн газар 2028 оноос өмнө энэ яриа хэлэлцээг нэг мөр тийш нь эцэслээд, Монголын талын хүртэх үр өгөөжийг хуучин тохирсон хэмжээнд нь баталгаажуулах суурь хэлцлийг хийх ёстой л гэж харж байгаа юм.
Хөрөнгө оруулалтын гэрээгээ шинээр хийе ээ гэж үү?
Тэгэлгүй яах вэ. Тэгэхээр сууриар нь өөрчлөлт оруулна гэсэн үг.
Ялчихсан ч юм шиг. Татварын маргаандаа ингээд мөнгөтэй болж байна. Нөгөө талдаа олон улсад байгуулсан гэрээнээсээ буцдаг гээд нэр хүнд унах гээд байна л даа?
Бид нар буцаагүй шүү дээ. Энэ хөрөнгө оруулалтын гэрээнээсээ буцсан гэсэн үг шүү дээ.
Татварын маргаан бол Рио Тинто бол хөрөнгө оруулалтын гэрээгээ баримталъя гэж үзээд байгаа. Манай Засгийн газар болохоор одоо түүнээс хойш татварын хуулиуд өөрчлөгдсөн, шинэчилсэн хуулиа дагаач ээ гэж үзээд байгаа шүү дээ?
Үгүй ээ ийм зүйлүүд байгаа. Одоо үүнтэй холбоотой 1,3 их наядын татварын маргаан гэдэг асуудал маань бол өөрөө юу болж байна вэ гэхээр менежментийн төлбөртэй холбоотой асуудлууд байгаа. Менежментийн төлбөр нь юу байна вэ гэхээр өмнө бид нар 2009 онд тохирсон менежментийн төлбөрийг тооцох аргачлалыг нь тооцчихсон байтал дахиад менежментийн төлбөр менежерийн авах шимтгэл хураамж ч гэдэг юм уу 2 дахин нугалж шал өөр нэр томьёог Дубайн гэрээний хүрээнд хийж гаргаж ирсэн. Тэгэхээр энийг чинь бид нар хэзээ ч чөлөөлөх боломжгүй.
Дээрээс нь одоо юу гэдэг юм зээлийн хүүгийн зардалтай холбоотой АМНАТ-ыг тооцох аргачлалтай холбоотой ч гэдэг юм уу энэ чинь бүхэл бүтэн улс байна бид бүхэн чинь өмнөх татвараа авдаг.
Тэгэхээр АМНАТ-ын маань Хөрөнгө оруулалтын гэрээ гэрээнээс хойш өөрчлөгдчихсөн шүү дээ.
Тийм. Тэгэхээр бид бүхний хувьд энэ тооцох аргачлал болоод энэ систем маань болбол угаасаа бид нарын явдаг жишиг. Тэрүүгээрээ л явж байгаа. Бид нар тэрүүгээрээ тооцож авахаас өөр арга байхгүй.