Спорт бол аливаа улс орны нэрийн хуудас. Тухайн улс орны эдийн засгийн салбартай зайлшгүй холбоотой. Учир нь дотоодод буюу Монгол улсад хэдий хэр Олон улсын томоохон чанартай, чансаа сайтай тэмцээн уралдааныг зохион байгуулна. Энэ хэрээр эдийн засгийн эргэлтүүд хөрөнгө оруулалтаар манай улсад орж ирдэг. Мөн үүнийг дагаад ч улс эх орны маань аялал жуулчлалын салбар хөгжиж явдаг нь нууц биш.
Нөгөөтэйгүүр дотоодод болж буй тэмцээнд улсын тамирчид оролцож, ур чадвар, туршлагаа ахиулахаас гадна эдийн засгийн хэмнэлтийг ч өөртөө хийж чаддаг маш том зүйл. Жил бүрийн дотоодын хамгийн том багийн спортын өрсөлдөөн бол үндэсний дээд лигийн тэмцээн. Энэ ч утгаараа багийн спортод клуб, багийн тамирчдын амжилт, бэлтгэлийн ур чадвар аль түвшинд шалгаж сорьдог, жинхэнэ гал гарсан өрсөлдөөн лигийн талбайд өрнөдөг билээ.
Энэ өдрүүдэд сагсан бөмбөг болон волейболын лигийн тоглолтууд өрнөж буй. Бидний хувьд хэдхэн хоногийн өмнө сагсан бөмбөгийн волейболын лигийн нэгэн оройн тэмцээнийг зорин очиж мэдээ сурвалжилгаа бэлтгэсэн саяхан хөгжөөн дэмжигч та бүхэндээ хүргэсэн. Тэгвэл волейболын лигийн сонин хачныг та бүгдэд хүргэхээр Степпе аренаг 1 дүгээр сарын 21-ний мягмар гарагт зорин очлоо.
Хөгжөөн дэмжигч, үзэгч фанатуудгүйгээр аливаа спортын тэмцээн уралдааныг төсөөлшгүй байдаг. Иймээс ч гадны улс оронд спортыг хөгжөөн дэмжих арын албыг бүр урлаг болгон хөгжүүлсэн, тэднээс суралцмаар зүйл ч ихтэй орнууд бий. Монгол улсад багийн спортоор, лигийн тэмцээнээ өндөр түвшинд шат шатаар ахиулан илүү шинэлэг, онцгой өнгө төрхтэй, үзэгч фэнүүдийг байлдан дагуулж чадаж буй нь сагсан бөмбөг, волейболын спорт хэдийнээ олны талархлыг хүлээж чаджээ.
Волейболын лиг анхлан хөшгөө нээхээс эхлээд тасралтгүй 44 жил лигийн тэмцээнээ үзэн дэмжиж буй хөгжөөн дэмжигч нартай бид цөөн хором ярилцлаа.
Волейболын хөгжөөн дэмжигч С.Амаржаргал: Волейболын спортыг дэмжээд үзээд суух өөрөө гайхамшиг
-Волейболын лигтэй өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр лигийн хүрэл медалийн төлөө тун хариуцлагатай, чухал тоглолтууд эмэгтэй тоглолтоор эхэлж байна. Та сэтгэгдлээ хуваалцана уу? Хэдэн жил лигтэй хамтдаа байна вэ?
Би волейболтой холбогдсоноос хойш 44 жил болж байна. Миний хувьд волейболыг 28 нас хүртлээ тоглоод больсон.
Миний дэмждэг баг олон бий. Тогтож хэлэх юм бол “Улаанбаатар Финикс” багт минйи зээ охин тоглодог. Энэ яасан юм бэ гэхээр энэ баг анх удаагаа лигт гарч ирж байгаа баг юм. Залуу баг. Хоёрдугаарт би яагаад гол дэмжээд байна вэ гэхээр би зээ охиныгоо энэ спортод оруулъя гэсээр байгаад волейболд оруулчихсан юм.
Мөн миний үед тоглож байсан үе, одоо эд нарын тоглож буй үеийг харахд шаал өөр.
Бид нар эхлээд газар дээрээ тоглож байлаа. Тэгээд модон шаланд орсон. Ингээд сүүлийн үед энэ. Гайхамшиг байгаа юм.
Волейболын хөгжөөн дэмжигч С.Батбаатар: Багаа хожчихвол маш их баярладаг. Бөмбөрөө шидээд л орилоод босоод ирдэг
Би ТЭЦ-4 компанид ажилладаг. Багаа дэмжиж байна. Сайхан байна. Манайг баг өрсөлдөгчөө хожоосой л гэж бодож сууна.
-Волейболын спортоор хичээллэж байсан уу таны хувьд?
Байнга үздэг байсан, анхны лигээс авхуулаад л үзсэн. Тэгээд одоо байж л байна. Дэмжээд сууж байна. Ингээд цохиод байна шүү дээ.
-Энэ бөмбөрийг анх хаанаас авсан бэ? Яг хэдэн оны лигээс эхлэн яг бөмбөртэйгээ хамтдаа дэмжиж байна?
2005 оноос эхэлсэн юм байна. Ингээд л байж байна, бөмбөртэйгээ ингээд л цохиод л.
-Тамирчид нь таныг мэддэг үү? Багаа дэмжиж байгааг?
Бүгд мэднэ. Эрчимийнхэн.
-Хувиараа ингээд л дэмжээд сууж байх уу?
Дэмжээд л сууна. Мөнгөө төлөөд л үзээд суучихдаг. Залуужина даа. Спорт гоё шүү дээ.
Станцын хамт олон гоё шдээ.
-Заримдаа ажил руугаа зорьж очоод лигээ бас өндөрлөсний дараагаа ярих уу, багийн тоглолтоо ажлын хамт олонтойгоо яриад суух уу?
Байнга ярина, өглөө ажил дээрээ очоод л ярьдаг. Манай баг хожсон, хожигдсон гээд л тэгээд ярина шүү дээ.
-Яг хөгжөөн дэмжээд суухад таны хувьд юуг мэдэрдэг вэ?
Сайхан шүү дээ. Багаа хожчихвол бүүр гоё.
-Бөмбөрөө хаяад орилоод босох уу?
Босно, заримдаа босоод ирнэ, уурлаад шидчихнэ.
Ярилцсанд баярлалаа.