2023 онд дэлхий нийтээр сошиал медиа хэрэглэгчдийн тоо 5 тэрбумын босгыг давж, 266 саяар нэмэгджээ. Мөн дундаж сошиал медиа хэрэглэгч 2 цаг 23 минутыг сошиалд зарцуулж, шоппинг хийхээс эхлээд, найз нөхөдтэйгээ холбогдох, цагийг зугаар өнгөрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл хайх зэргээр ашиглаж байна.
Тэгвэл 2024 онд жил сошиал медиа хэрэглэгчдийн тоо 5.04 тэрбумд хүрчээ.
Монгол улсад 3 сая орчим хүн фэйсбүүк хэрэглэдэг гэсэн сүүлийн үеийн тооцоо судалгаа байна.
Өдрөөс өдөрт дэлхий даяар сошиал медиа буюу дижитал эрин үе улам л хөгжиж, шинэчлэгдэн өөрчлөгдсөөр байна. Ингээд зарим хүмүүс хувь хувьдаа влог, цуврал рийл гээд л олон янзын бичлэг, контент хийж, хувийнхаа хуудсаар цацдаг болоод багагүй хугацааг өнгөрүүлж байгаа.
Үүнээс улбаалан сошиал орчинд “нөлөөлөгч” гэдэг үг ч гарсан. Нөлөөлөгч гэж яг ямар хүнийг хэлэх вэ? Сошиал орчинд хамгийн олон дагагчтай хүнийг хэлэх үү? Эсвэл нийгэмд, эргэн тойрондоо эерэг үлгэр дуурайлал үзүүлэн, сайн сайхнаар, түүчээлэгч хүнийг хэлдэг үү?
Монгол улсын хэд хэдэн залуу хосууд бичлэг, контент хийж, хувийнхаа цахим хаягт нийтэлдэг.
Залуу хосуудад зөв эерэг үлгэр дуурайлал үзүүлэн, богино хэмжээний бичлэг бэлтгэн цацдаг үлгэрч жишээч хос О.Бямбацэрэн, Д.Минжинсор нартай бид цөөн хором ярилцлаа. Тэгвэл анхлан сошиалд орчинд хувийнхаа бичлэгийг бодит үнэнээр хийж, цацсанаас хойш маш их хандалт авсан нь тэдэнд их урам өгчээ.
-Сайн байна уу? Анхлан бичлэг хийж цацах санаа хэнээс эхэлсэн бэ?
-Анх бид хоёрт тийм төлөвлөгөө байгаагүй юм. Хоёулаа хосууд юм чинь яг ингэж хийгээд ингэе тэгэе гэж ерөөсөө бичлэг хийж цацах санааг ярилцаж гаргаагүй. Зүгээр л би ингээд өдөр тутамдаа болж байгаа, бидэнтэй учирч буй зүйлсийг л яг л бодитоор яриад, манай хүн яг хажуугаас үнэн бодитоор нь бичээд л тэгээд эдитлээд тавьсан юм. Тэгсэн төсөөлснөөс маш өндөр үзэлт авсан. Хамгийн гол нь бичлэгт гарсан бүх зүйлс үнэхээр жинхэнээсээ болсон бодитой тийм юм байгаа болохоор хүмүүст маш сайн хүрсэн байх гэж боддог.
-Тэгэхээр одоо үед хүмүүс бодит үнэн басхүү энгийн зүйлд илүү татагдаж байнаа гэсэн үг үү?
-Тийм юм билээ. Энэ амьдралд хүнд юу ч тохиолдоно. Яг л бодит зүйл байгаагаараа, бас баггүй энгийн, гагцхүү үнэн байх нь л чухал гэж боддог доо. Яг л бодит юмыг л, нэг нэгнийгээ тодруулж хэлбэл Минжээг яг хайж байгаа ч юм уу? Нэг тэр зүйлийг ингээд л бодитоор бичээд тэгээд л яг тэр хэсгийг нь өөрсдийн цахим хуудаснаа нийтэлчихвэл хүмүүс их үздэг. Тэгээд бидний хувьд тэр хүмүүсийн эерэг хандлага, тэр үзэлтээс урам авдаг даа. Тэгээд цаашаа хоёулаа гоё, эерэг ийм зүйлүүд түгээж байя. Мөн янз бүрийн зүйлийг энгийнээр, эерэгээр гоё түгээж байя гэсэн тийм бодолтой л явдаг. Энэ нь ч анхнаасаа санаандгүй л болоод өрнөчихсөн зүйл.
-Одоо эерэг, бодит зүйлд хүмүүс их татагддаг байх?
-Одоо хүмүүс их хүлээлттэй байдаг болсон байналээ. Тэгээд дээрээс нь бид хоёрын хувьд нэг рийл хийдэг. Тэр нь аль болох эерэг, гэгээлэг байдаг. Одоо нийгэмд хар бараан зүйл гэхгүйгээр маш гоё тийм эерэг зүйлийг түгээж, яг бодит байдлаар үнэнийг ингээд хүргэх зорилготой. Ямар нэгэн жүжиглэлт байхгүй ч гэдэг юм уу. Хамгийн гол нь хүмүүст яаж гоё эерэг байх вэ, эерэг хандлага түгээх вэ гээд л тэрийг л ер нь боддог доо.
-Та хоёр хоёулаа уурхайд ажилладаг. Амралтынх нь хувьд яг таардаг уу? Бичлэгээ амралтаараа тааруулж бэлтгэдэг байх?
-Бид хоёрын амралт 7 хоног ажил дээрээ таараад, 7 хоног амралтаараа таардаг. 7 хоног яг хамт байж байгаад л, жоохон ингээд л бие биедээ гомдоод, туниад л бие биетэйгээ жоохон муудалцаад ирэнгүүт ажилдаа явчихдаг юм. /инээв/
Тэгээд ажил дээрээ очоод л бие биеийгээ жаахан санаад л яаж байгаа бол гэж бодогдоод, байж байтал буцаад уулзах уулзах цаг болчихдог юм.
-Та хоёр саяхан сошиал орчиндоо энэ ондоо багтан тусдаа байр орон сууцтай болоод өрх тусгаарлана гэсэн байсан. Энэ оны том төлөвлөгөө нь тэр байх?
-Тийм. Ер нь 2025 онд бид хоёрын гол төлөвлөсөн ажил бол яг байрандаа орох гээд зарлачихсан байгаа. Тийм учраас одоо ямар ч байсан энэ оны 9 дүгээр сараас орон сууцандаа орохоор төлөвлөсөн. Одоо авах байраа судлаад, тандалт хийгээд л байж байна. Ер нь байрнуудаа судлаад л тэгээд л ер нь их давгүй байгаа газруудаас их санал ирж байна. Ямар ч байсан өрх тусгаарлана гээд ийм гоё том зорилго тавьчихсан байгаа.
-Та хоёрын хувьд үерхээд хэдэн жил болж байгаа вэ?
-Бид хоёр үерхээд энэ оны 4 дүгээр сард яг дөрвөн жил болж байгаа. Залуу хосуудад зөв үлгэр дуурайлал болж, нийгэмдээ эерэгийг түгээхийг л хичээж амьдарч, ажиллаж явна даа.
-Заримдаа бичлэг болон постны доор комментууд, сөрөг сэтгэгдлүүд их ирдэг биз?
-Өө, намайг чинь аймаар, аймаар хэлдэг шүү дээ. Ингээд л комментоор шууд, шууд орж ирээд л сөрөг зүйлүүд их ирнэ. /инээв/ Миний хайрд ямар санагддаг вэ?
-Ер нь ийм коммент ирэхээр хайрыгаа их өмөөрнө. Чи өмнөөс нь яах гээд тэгээд байгаа юм? Бараг заримтай нь бол тэгээд бүр сүүлдээ чат бичнэ шүү дээ. Тэгээд л тэвчихгүй биччихээд, заримдаа устгачихдаг./инээв/
Ярилцсанд баярлалаа.
Unende shaaal nahaaalnii sanagdaad bdgsht😭🖕