WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
Энэ жилийн УАШТ Монгол Улсын гавьяат тамирчин, “Москва-1980” олимпын хүрэл, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит болон зохиогдож байгаа юм.
“Лос Анжелес-2028” олимпын угтвар болсон УАШТ-д 22 байгууллагын 265 тамирчин эрэгтэй, эмэгтэй 10 жинд өрсөлдөж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65 кг, 70 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын медальтнууд тодорно.







