Палестины Газа бүсэд Израилийн арми болон Исламын “ХАМАС бүлэглэлийн хоорондын гал зогсоох хэлэлцээр 19-ний өглөө (орон нутгийн цагаар) хэрэгжиж эхлэх гэж буй энэ үед, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху 18-ны орой хийсэн видео мэдэгдэлдээ “Хэрэв шаардлагатай бол АНУ-ын дэмжлэгтэйгээр дайныг дахин эхлүүлэх эрхтэй” хэмээн мэдэгджээ.
Нетаньяху хэлэхдээ: Гал зогсоох хэлэлцээрийн эхний 6 долоо хоногт “33 иргэнээ (барьцаалагдсан хүмүүсийг) эх оронд нь буцаан авчирна” хэмээв.
Мөн АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден болон шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трампын хамтын ажиллагааны үр дүнд энэхүү хэлэлцээрт хүрсэн гэдгийг онцлов.
Доналд Трампын тухайд, энэхүү гал зогсоохыг “түр зуурын” хэмээн үзэж байгаа ба АНУ-аас Израильд үзүүлэх цэргийн дэмжлэгийг цааш үргэлжлүүлэхийг онцолсон байна.
Бүтэн нэг жил 3 сар үргэлжилсэн байлдааны ажиллагааны үр дүнд “Бид Ойрхи Дорнодын хүчний тэнцвэрийг өөрчилсөн” хэмээн хэлээд, хоёр талын удирдагчдыг дараалан устгаснаар “ХАМАС” бүтэглэл ялагдаж, бүрэн тусгаарлагдсан” хэмээн тэмдэглэв.
Гал зогсоохоос өмнө, Израилийн арми 18-ны өдөр Газа бүсийн оршин суугчдад хандан мэдэгдэл гаргажээ. Арми хэлэлцээрийн дагуу Газа дахь тодорхой бүс нутагт үлдэх ба “Армийн нэгжүүдэд ойртох ёсгүй. Ойртох нь аюултай” хэмээн анхааруулав.
Мөн Газын өмнөд хэсгээс хойд хэсэг рүү шилжих оршин суугчдын хөдөлгөөн “урьдын адил аюултай хэвээр” гэдгийг ч анхааруулжээ.