Өнөөдөр буюу 2025.01.19-ний өглөө Сөүлийн баруун дүүргийн шүүхийн байранд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг баривчлах шийдвэр гаргасны дараа түүний дэмжигчид уурсаж, шүүхийн байр луу нэвтэрч, эвдэн сүйтгэх үйлдэл хийжээ.
Цонхны шилнүүд хагарч, барилгын гадна хана нурсан байна.
Мөн хэн нэгэн гал унтраагчийг ашиглан утаа гаргаж, газар дээр хагарсан шилний хэлтэрхий энд тэндгүй таржээ.
Тэндэх орчин бүхэлдээ түгшүүртэй байдалд оржээ. Шүүхийн арын хаалга онгорхой байж, “Сөүлийн баруун дүүргийн шүүх” гэсэн самбар унасан байв.
Нэгэн эрэгтэй “Аюулгүй байдал хяналтын камерыг унтраачихлаа. Бүгдээрээ ороод ирээрэй.” гэж хэн нэгэн хашгирснаар, гадна байсан хүмүүс хаалгаар дотогш орсон аж.
Консерватив чиглэлийн Юн Засгийн газар болон сөрөг хүчний дэмжигчид хамгийн том сөрөг нам болох “Хамтдаа Ардчилсан Нам”-ын дарга И Жэ Мёнийг “баривчил”, “иргэншлийг нь хураа” гэх мэтээр хашгирч байв.
Байдал улам хурцдаж, нэгэн эрэгтэй хэвлэлийнхний машиныг цохиж, өөр нэгэн хүн “зүүн жигүүрийн хүн байна” гэж хуруугаараа зааж, хүмүүсийг түлхэж байв.
БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, баривчлах шийдвэр гаргасан шүүгчийн нэрийг дуудан хашгирч, түүнийг хайж байсан дэмжигчид ч байсан гэжээ