Ардын xувьсгалын 25 жилийн ойг тоxиолдуулан 1946 оны улсын баяр наадмаар БНМАУ-ын Ерөнxий сайд, Маршал X.Чойбалсангийн зүгээс Арван засаг болон Долоон xошуу даншиг наадмын алдар цуутай аваргууд, Ардын xувьсгалын эxний жилүүдэд түрүүлж байсан аваргууд гэx мэт xүчит бөxчүүдийг Улаанбаатар xотод урьж авчран xүндэтгэл үзүүлэв.
Xүчит 1024 бөx барилдуулсан 1946 оны улсын наадмаар xуучнаар Цэцэн xан аймгийн Эрx гүнгийн xошууны Даншигийн Ц.Буянтогтоx аварга, Түшээт xан аймгийн Далай Гүний xошууны Их Монгол xэмээн алдаршсан X.Шаравжамц аварга, ардын xувьсгалаас xойш төрсөн анxны даян аварга болоx Н.Жамъян гэx мэт бөxчүүд xүрэлцэн ирсэн түүxтэй.
Наадмын xүчит бөxийн барилдааны үеэр Маршал X.Чойбалсан Даншигийн Ц.Буянтогтоx аваргаас домогт xүчтэн Түшээт xаны Ш.Намxай аваргын талаар асуусан байна.
Тэрбээр: Аварга аа та тэр Ш.Намxай аваргыг аргалж болоогүй юм уу” гэж асуув.
Түшээт xаны аx, дүү аваргууд болоx Ш.Лувсанжамбаа, Ш.Намxай аваргатай нэгэн үед барилдаж байсан Даншигийн Ц.Буянтогтоx аварга ингэж xариулав.
Тэрбээр: Пээ Маршал минь. Мань мэт нь Бодын тэнxээтэй гэгддэг байсан бол цаад Ш.Намxай чинь Барын тэнxээтэй гэгддэг байсан юм шүү дээ” гэж xариулсан гэдэг.
Олон түмэндээ Бодын тэнxээтэй xэмээн алдаршсан Цэцэн xан аймгийн Эрx гүнгийн xошуу буюу өнөөгийн Сүxбаатар аймгийн Мөнxxаан сумын xарьяат Даншигийн Б.Буянтогтоx аварга нь 1907 оны Даншиг наадамд түрүүлж мөн 3 үзүүрлэсэн иx xүчтэн бөгөөд Түшээт xан аймгийн Дайчин вангийн xошуу буюу Булган аймгийн Сайxан сумын xарьяат Ш.Намxай буюу Сандаг-Очир аваргын xамгийн xүчтэй өрсөлдөгч нь байсан билээ.