Монголын Үндэсний Бөxийн Xолбоо: Барилдааны xуваарьт өөрчлөлт орлоо
Бээжингээс мэдээлснээр, БНАСАУ-ынхэвлэл мэдээллийн хэрэгслүүд 18-ны өдөр Ким Жон Ун шинэ жилийн баяр (Цагаан сар)-ыг тохиолдуулан Дэлхийн улс орнуудын удирдагчдад мэндчилгээ илгээсэн талаар мэдээлжээ.
Мэндчилгээ илгээсэн дарааллаар нь авч үзвэл, хамгийн эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, дараа нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Вьетнамын Коммунист Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга То Лам нар багтжээ.
Энэхүү дараалал бол Умард Солонгосын гадаад харилцааны тэргүүлэх чиглэлийг илэрхийлж байгаа бололтой гэсэн мэдээллүүд байна.
Харин Вьетнамын дараа Монгол Улс жагссан ба Япон улс мэндчилгээ хүлээн авагчдын дунд багтаагүй аж. Мэндчилгээнүүдийн агуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.