
Амьдрал бол аялал. Гэхдээ аяллаа хэрхэн яаж өрнөх, ямар үе шатаар үргэлжлэхийг хэн ч тааж мэдэшгүй. Тийм боломж үгүй.
Харин хүн өөрийн амьдралаа эерэгээр, өөдрөгөөр үргэлжлүүлэхийг мөн алхам тутамдаа аз жаргалаа бүтээхийг бодож, чиглүүлэн, зорихыг шийдвэрлэдэг. Залуу хүн завгүй байх тусмаа сайхаан. Энэ л амьдралдаа өөрийн гэсэн өнгө төрх, байр суурь, амжилтыг бүтээж яваа залуу үеийн төлөөлөл бол “Mix” хамтлагийн дуучин, жүжигчин Тэмпо буюу Б.Болдбаатар. Тэрээр “Амьдрал” олон ангит уран сайхны кинонд нэгэн онцгой дүрийг бүтээжээ. Тэмпогийн хоёр дахь уран бүтээл нь олон ангит кино буюу томоохон төсөл байв. Түүнтэй цөөн хором ярицлсанаа хүргэе.

-Сайн байна уу? Өөрийн тань хувьд дараагийн тоглох төлөвлөсөн уран бүтээл бий юу? Ямар уран бүтээлийн саналууд их ирдэг вэ?
-Сайн байна уу? Сүүлийн үед эротик киноны саналууд л их ирж байна даа. Эротик кинонд нэг их тэгэж тоглох сонирхол миний хувьд байхгүй. Тэгээд дуу хуур гэхээс илүүтэйгээр кино урлаг руу маш их сонирхож байна. Бас хүч үзмээр байна. Өөрийгөө бас сорьмоор байна. Нэлээн хэсэг хугацаанд чимээгүй байж, хэсэг хугацаанд өөрийгөө бэлтгэсэн. Одоо л нэг ичээнээсээ гарч ирж байна гэх юмуу. Маш сүртэй ярьчихсан уу. /инээв/
Жүжигчин Тэмпо: Зохиол нь үнэхээр таалагдсан эротик кинонд тоглоно
-Тэгэхээр чансаатай уран бүтээлүүдэд илүүтэй тоглож, кион урлагт хүч үзэхээр шийджээ?
-Одоо бол залуу байна. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй насан дээрээ яваа болохоор юунаас ч айхгүй. Юунаас ч ингэж зугатаахгүй, бүх асуудалтай нүүр тулна. Бүх зүйлтэй ингэж нүүр тулж, өөрийнхөө чадвар чансаа, тэвчээр, яг хэр хэмжээний авьяастай юм бэ, авьяасгүй юм бэ гэдгээ шалган, чадах юмуу, чадахгүй юмуу гэдгээ сорин бүхнээ дайчилж үзмээр байна.
-Тэгвэл эротик киноны санал ирж буй хэдий ч ийм төрлийн уран бүтээлд тоглохгүй гэсэн үг үү?
-Гайгүй эротик кино байвал тоглох байх гэж бодож байна. Үнэхээр гоё зохиолтой киноны санал ирвэл, уншиж үзээд, зохиолтойгоо танилцаад мөн биеэ гоё хөгжүүлж байгаад тоглоно./инээв/


-Цаашдаа ямар кинонд тоглох сонирхол илүү байна вэ?
-Action кинонд л тогломоор байна. Тулаантай ч юмуу. Би өөрөө бас тулааны спортоор хичээллэдэг болохоор тулаантай кинонд тогломоор байна. Үгүй бол гоё тийм мелодрам байдаг шүү дээ. Хайр дурлалын Солонгос драма шиг тийм кинонд тоглох сонирхол бий. Маш гоё тийм хайрын түүх бүтээсэн кино ч юмуу. Эсвэл маш гоё трейлер жанрын, арйа өөр гэвэл үзэгчдийн сэтгэлзүйгээр тоглосон жаахан тийм киллертэй ч юмуу, гэмт хэрэгтэй тийм кинонд тоглох сонирхолтой.
Жүжигчин Тэмпо: Дуу хуурын төрөл гэхээсээ илүү кино урлагт хүч сорихоор шийдсэн


-“Амьдрал” олон ангит кинонд тоглоход жүжигчнээс дүрийн ямар ур чадварыг шалгаж сорьсон бэ?
-“Амьдрал” кино нь шинэ сорилт, шинэ хамт олон байлаа. Тэгээд маш сонирхолтой байлаа. Киноны маань зураг авалт 4 сарын турш үргэлжиллээ.
Маш олон шнэ танил, найз нөхөд, ах дүүтэй болсон гоё хугацаа өнгөрлөө. Ер нь маш олон зүйлийг сургадаг юм болов уу л гэж бодлоо. Олон ангит кино маш нарийн ажиллагаатай, тэгээд ер нь бол их хэцүү л санагдлаа даа. Дүрийн хувьд гэвэл Хашаа гээд залуугийн дүр дээр ажилласан. Ерөнхийдөө чинээлэг айлын, тэгээд маш ухаалаг, буурьтай, суурьтай тийм залуугийн дүр дээр ажиллалаа.
“Амьдрал” киноны онцлог нь гэвэл бүх насныханд зориулсан арилжааны кино гэж хэлж болох байх аа. Яг л бодит амьдрал дээр гардаг яг л бүх л хүний амьдралыг харуулсан энгийн, гэхдээ хүн болгон үзэхэд их тохиромжтой. Аймаар хүнд сэдэвгүй, учиргүй гэмт хэрэг, хүнд сэдвийн сценүүд гарахгүй. Яг л бодит амьдрал дээр л болдог зүйлүүд гарах байх гэж би хувьдаа бодож байгаа.
-Энэ бүтээл өөрийн тань тоглосон хэд дэх уран бүтээл вэ?
-Өмнө нь олон дүрд тоглоогүй. Миний тоглосон хоёр дахь уран бүтээл кино болж байгаа. Би өөрөө ч олон кинонд тоглоод байдаггүй. Энэ кинонд оролцож, багийн нэгэн эд эс болсондоо баяртай байгаа.
Өмнөх дүрээс ялгарах нь жаахан ухаалаг, сэтгэл хөдлөлөө удирддаг, ер нь нэг жаахан тархиараа илүү боддог, захирдаг, хүлээж авдаг ч юмуу, шийдвэр гаргадаг тийм дүр юм болов уу сэтгэл хөдлөлөөс илүүтэйгээр гэж бодож байгаа.
-Энэ киноны санал хэрхэн ирэв?
-Энэ киноны дүрийн санал ирээгүй, кастингэд орсон. Пробонд орооч ээ гээд санал ирээд очиж оролцоод тэнцсэн. Тэгээд энэ дүр дээрээ ажиллаач гэсэн саналыг тавьсан.
-Дүрийн онцлогийн тухайд?
-Ер нь жаахан ухаалаг дүр, ухаалаг хүн юм болов уу гэж бодсон. Дүрийн аав ээж нь ч гэсэн маш боловсролтой, өөрсдийн хүч хөдөлмөрөөр амьдралаа босгосон хүмүүс. Нийгэмд ч юмуу чинээлэг айлын амьдралтай хүүхдүүд гэхээр эрх дураараа, тэнэг ч юм шиг эсвэл ухаан муутай, бодлогогүй, байдаг ч юмуу тийм нэг ойлголт байдаг.
Тэгэхээр энэ дүр бол эсрэгээрээ тийм биш, илүү их ухаалаг байлгах гэж хичээсэн дүр юм боловуу гэж бодож байна.
Зохиол маань ерөнхийдөө нэлээд өөрчлөгдсөн. Яг анх уншиж байснаас өөрчлөгдсөн. Анх миний дүр ийм байгаагүй, ерөнхийдөө өөр болоод сүүлдээ надад гоё санагдсан л даа. Зохиолоо аваад л нэг шөнийн дотор уншиж дуусгаад мнай эмээ ч юмуу, ах нар үзэхэд яг гоё тохирох кино юу болов уу л гэж бодогдсон.
Бүх насныхны амьдралыг харуулж байгаа болохоор тэр байх.
“Амьдрал” кинонд тоглох санал анхлан пробонд орно уу гэсэн байдлаар ирсэн. Ингээд тэнцсэн учир зохиолтойгоо уншиж танилцаад тоглохоор шийдсэн.
Ярилцсанд баярлалаа.