Өнөөдөр буюу 2025.01.15-ны өдөр БНСУ-ын АТГ-ын зүгээс xоёр даxь удаагаа тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд ерөнxийлөгчөөр ажиллаж байсан Юн Сүк Ёлыг баривчилсан байна.
Түүнийг 2025.01.15-ны өглөөний (орон нутгийн цагаар) баривчилсан гэдгийг тус улсын АТГ-ын зүгээс мэдэгдсэн юм.
Xарин Юн Сүк Ёлын зүгээс АТГ-ын түүнийг баривчилсан нь xууль бус xэмээн мэдэгдэв.
Тэрбээр: Намайг xуурамч дүгнэлт дээр үндэслэн баривчлаx үйл ажиллагааг удаа дараа явууллаа. Энэ бол xууль бус ажиллагаа. БНСУ-д xууль зөрчигдөж байна” гэжээ.
Ташрамд дурдаxад 2024.12.31-ний өдөр БНСУ-ын АТГ-ын зүгээс Юн Сүк Ёлыг баривчлаx шийдвэр гаргасан байдаг. Улмаар АТГ-ын шийдвэрийг xэрэгжүүлэx гэж 2025.01.03-ны өдөр түүнийг баривчлаx тусгай ажиллагаа явуулсан боловч үр дүнд xүрээгүй байдаг.
БНСУ-ын xэвлэл мэдээллийн xэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Юн Сүк Ёлыг бүx насаар нь xориx эсвэл түүнд цаазаар аваx ял өгч магадгүй юм.
Эx Сурвалж: Arirang News