Д.Бадамсүрэн: Тамхи хүний биеийн холестерины түвшнийг нэмэгдүүлдэг
Монгол улсын засгийн газрын 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн 119 дугаар тогтоолоор цэргийн алба дүйцүүлэн хаах мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоосон байдаг. Ингэхдээ мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 11,935,308 (арван нэгэн сая есөн зуун гучин таван мянга гурван зуун найман) төгрөгөөр тогтоосон.
Цэргийн насны залуус цэрэг татлагад очоогүй жил тутамд 1.6 сая төгрөгийн дүйцүүлэх төлбөр бодогдож 26 нас хүрэхэд 12 сая орчим мөнгөн төлбөр хуримтлагддаг байна. Цэргийн насны залууст зөвлөхөд жил бүр цэрэг татлагадаа хамрагдсанаар мөнгөн төлбөрийн хэмжээ буурдаг зохицуулалттай.
Цэргийн алба хаах болон хааснаар тооцуулахад хууль зүйн хувьд дараах хэлбэрүүд үйлчилж байна. Үүнд,
- Хугацаат цэргийн алба
- Цэргийн сургуулийн сонсогч, сурагч
- Оюутан цэрэг
- Цэргийн дүйцүүлэх алба
- Гэрээт цэргийн алба